Дахиад л Бэрх. “Эрдэнэт үйлдвэр“ уурхайн гадна тохижилтод 900 сая төгрөгийн ажлын тендер зарлажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 42 секунд
Дахиад л Бэрх. “Эрдэнэт үйлдвэр“ уурхайн гадна тохижилтод 900 сая төгрөгийн ажлын тендер зарлажээ

Дахиад л Бэрх. “Эрдэнэт үйлдвэр“ уурхайн гадна тохижилтод 900 сая төгрөгийн ажлын тендер зарлажээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бэрх хотынхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө сэтгэлээ чилээж яваа нэгэн. Сүүлийн үед энэ нь илт анзаарагдах болж, үүнд нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ч гараа харамгүй сунгаж байгаа.

Тодруулбал, Бэрх хотын далд уурхайд байх музейд 415 сая төгрөгөөр "Очирваань бурхан" бүтээлгэн залах тендер зарласан нь нийгмийн шүүмжлэлтэй тулж, аргагүйн эрхэнд цуцалсан гэх мэдээлэл байгаа ч ортой эсэх нь тодорхойгүй байна. Гэтэл энэхүү дуулиан намжаагүй атал Бэрхийн далд уурхайн музейн гадна тохижилтыг 900 сая төгрөгөөр хийхээр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ мөн тендер зарлажээ. Үүнд, Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төвийн гадна талбайн тохижилтын ажлын тендер зарлан нийт төсөвт өртөг 900,000,000 хэмээгээд санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр шийднэ хэмээжээ.

"Эрдэнэт үйлдвэр"-ийн хөрөнгөөр Бэрхийн далд уурхайн музейдээ бурхан залж, гаднах орчинг нь тохижуулж, хаана ч байхгүй бүтээн байгуулалт хийлгэхээр зорьсон бололтой.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Хэнтий аймгийн Бэрх хотод арван жилийн сургуулиа төгсөж, хотын Захирагчийн албанд нь Тамгын газрын даргаар ажиллаж байсан намтартай. Тиймдээ ч хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд нь хүргэсэн Бэрх хотоо албан тушаал, эрх мэдэлтэй байгаа дээрээ бүтээн байгуулалт хийн, тохижуулж, төвхнүүлж авахыг хүссэн аж.

Ер нь сүүлийн үед Хэнтий болоод тус аймгийн сумд руу хөрөнгө оруулалт урсах болсон. Улсын төсвөөс аймгуудад хуваарилсан хөрөнгийн хамгийн өндөр нь Хэнтий аймаг байх жишээтэй. Аймаг, нутгаасаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд төрүүлэхийн давуу тал энэ байдаг бололтой. Саяхан гэхэд л Их хурд даншиг наадмыг Хэнтий аймагт зохион байгуулж, түрүүлсэн морины эзэн, унаач хүүхдэд орон сууц бэлэглэсэн. Өмнө нь Хархорин хотод болдог байсан тус наадам өдгөө Хэнтийх болжээ гэсэн шооч үгс ч хөврөх болсон. Энэ байдлаараа бол удахгүй Хэнтий аймаг, сумд, ялангуяа Бэрх хот Ерөнхий сайдынх гэдгээрээ удахгүй хөгжлөөрөө хол тасрах нь.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зам тээврийн НОЦТОЙ ОСОЛ гаргажээ
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зам тээврийн НОЦТОЙ ОСОЛ гаргажээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.