Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй амрагийн холбоотой байсан, хар тамхины хэрэгт холбогдон улмаар хоёр жилийн хорих ял эдэлсэн Г.Сарангэрэл гэгч эмэгтэй шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаад байсан билээ. Тэгвэл тэрбээр гаргасан нэхэмжлэлээ буцаасан сурагтай.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс нэр төрд нь халдсан үндэслэлээр нэг тэрбум төгрөг нэхэмжлээд байсан юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Сарангэрэлийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд байхад нь “Хар тамхичин, биеэ үнэлэгч” гэж олон нийтэд зарлан, Г.Сарангэрэлийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхад нь очиж уулзан дарамталсан гэдэг.
Тэгвэл тэд ийнхүү хоорондоо ойлголцож, зохицоод салсан бололтой.
Эх сурвалж www.wikimon.mn