Немцовыг алуулах гэж Заур Дадаевт 85 мянган доллар амласан гэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
Немцовыг алуулах гэж Заур Дадаевт 85 мянган доллар амласан гэнэ

Немцовыг алуулах гэж Заур Дадаевт 85 мянган доллар амласан гэнэ


Хууль сахиулагчдын эрэн сурвалжилж утасны яриа, сэжигтнүүдийн анхны мэдүүлэг зэргээс гаргасан дүгнэлтээр оросын улстөрч, сөрөг хүчний нэрт зүтгэлтэн Борис Немцовын амийг хөнөөсөн хэрэгт хэрхэн бэлтгэж байсан нь ил болж байна.
Хүчний байгууллагын эх сурвалжаас авсан мэдээллээр бол Борис Немцовын амийг хөнөөсний төлөө Заур Дадаевт 85 мянган ам.доллар санал болгосон бололтой. Гэхдээ аллагын хэрэгт оролцсон хүмүүст тус бүрд нь тодорхой мөнгө амласан гэнэ.
Эх сурвалж “Дадаевт бол тийм мөнгө үнэхээр хэрэгтэй байсан. Тэрээр Чеченьдээ эргэн очоод хурим хийх бодолтой байсан болохоор энэ мөнгө хуриманд нь хэрэгтэй байсан” гэжээ.


Энэ мөнгөний төлөө Заур улстөрчийг нэг сар хэртэй хугацаагаар дагаж боломж хайсан байна. Заур Дадаев нь Немцовын ар нуруу руу зургаан удаа буудаж аминд нь хүрсэн юм.
Дадаев эхний байцаалт дээр л бүх зүйлээ нуулгүй ярьсаныг мөрдөн байцаалтын явцад гар утасны  яриа, биллүүд нь баталж байгаа гэнэ.
Сөрөг хүчний зүтгэлтэн, улстөрч Борис Немцовыг хоёрдугаар сарын 27-ны орой Москва хотын төвд буудан хороосон юм.

Эх сурвалж: www.assa.mn

ХЗДХЯ: ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг шалгах ажлын хэсгийн дүгнэлт маргааш гарна
ХЗДХЯ: ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг шалгах ажлын хэсгийн дүгнэлт маргааш гарна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.