Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хороо мэдэгдэл гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 25 секунд
Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хороо мэдэгдэл гаргалаа

Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хороо мэдэгдэл гаргалаа

Дэлхийд алдартай “SAMSUNG” брэндийн маркетингийн түнш “УНИВЕРСАЛ” компани нь “Сугалаат худалдаанд оролцож, Үндэсний их баяр наадмын тасалбарыг урамшуулалд нь аваарай” гэх сурталчилгааг зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар түгээжээ.
 
Энэ нь худал мэдээллээр олон нийтийг төөрөгдөлд оруулж, өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах зорилготой хариуцлагагүй үйлдэл бөгөөд  Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хороо “SAMSUNG” брэнд, “УНИВЕРСАЛ” компанитай  хамтын ажиллагааны гэрээ байгуулаагүй ба аль нэг компанид наадмын тасалбарыг сугалаанд ашиглах онцгой эрх олгоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Наадмын тасалбарыг борлуулахад ийм зохицуулалт хийх боломжгүй.
 
Тиймээс олон нийтийг төөрөгдөлд оруулж, хүлээлт үүсгэсэн сурталчилгааг нэн яаралтай зогсоож, худалдан авагч, иргэдэд үнэн бодитой мэдээлэл өгөхийг шаардаж байна. Хэрэв хариуцлагагүй, хууль бус үйлдлээ үргэлжлүүлвэл хууль, хяналтын байгууллагад хандана гэдгийг мэдэгдэж байна.
 
Худал сурталчилгаанаас үүдэлтэй гарах үр дагаварыг Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хороо хариуцахгүй болно. Мөн иймэрхүү хариуцлагагүй, хууль бус зар сурталчилгаанд хууртахгүй байхыг иргэддээ сэрэмжлүүлж байна.
 
Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хороо
Өглөө гурилан бүтээгдэхүүн их хэрэглэх нь…
Өглөө гурилан бүтээгдэхүүн их хэрэглэх нь…
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.