Ерээд оны бусармаг үед ч шар сонинууд ийм байгаагүй шүү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 34 секунд
Ерээд оны бусармаг үед ч шар сонинууд ийм байгаагүй шүү

Ерээд оны бусармаг үед ч шар сонинууд ийм байгаагүй шүү

Монголчууд цахим хэрэглээнд нэвтрээд асар удаагүй. Ерөнхийдөө цахим хэрэглээг өөрийн гомдол бухимдлаа тайлж, атаархсан нэгнээ харлуулдаг орчин гэж ойлгосон бололтой. Гэхдээ гол төлөв атаархал л давалгаалж байдаг ертөнц аж. Нөгөө талаас хурган улстөрчид өрсөлдөгчдөө, айсан нэгнээ харлуулдаг хэрэгсэл болгожээ. Яг энэ цаг үед нийслэлийн Засаг даргын тамгын газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзултай холбогдох мэдээлэл цахим орчинд зориудын давалгаалав. Амьдрахын төлөө ажил албаа залгуулж яваа нэгэн ээж, сэтгүүлч бүсгүй ийнхүү улстөрчдийн зодооны золиос болж байна уу гэмээр харагдана. Ерээд оны бусармаг үед ч шар сонинууд ийм байгаагүй юм шүү гэдгийг хэлмээр байна. Тэнд ажиллаж байгаа ямар ч мэргэжилтэн дарга нартайгаа ажил хэргийн холбоотой байж таарна. Эрхэлж буй албан тушаал, ажлын чиг үүргийн дагуу байгууллага удирдлагуудын талаарх гэрэл гэгээтэй мэдээлэл олон нийтэд хүргэхийг зорьдог нь бичигдээгүй хууль шүү дээ. Тэрбээр ажил алба залгуулсныхаа төлөө, сэтгүүлч мэргэжил эзэмшсэнийхээ төлөө золиос болж байна. Гэтэл гэм зэмгүй хүнийг улс төрийн зорилгоор ашиглан харлуулж, түүнийг нь атаархагчид ашиглаж байгаа нь харамсалтай.

Tumen.mn

Асашёорюү Д.Дагвадорж Моллаей Саеидэд гурван өрөө байр бэлэглэхээ мэдэгдлээ
Асашёорюү Д.Дагвадорж Моллаей Саеидэд гурван өрөө байр бэлэглэхээ мэдэгдлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.