Д.Бадарсан даргын тайлан дэндүү “гоё” болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
Д.Бадарсан даргын тайлан дэндүү “гоё” болжээ

Д.Бадарсан даргын тайлан дэндүү “гоё” болжээ

Сүхбаатар дүүргийг Д.Бадарсан гэдэг залуу дарга удирддаг. 1977 онд төрсөн гэхээр түүний насан дээр нийслэлийн том дүүргийн дарга болно гэдэг нь улстөрд орсон залуу хүн бүрд тохиогоод байдаггүй ховорхон хувь заяа биз. Залуу дарга Д.Бадарсан 2014 оны тайлангаа тавьж “Сүхбаатарчууд бүтээж байна” гэсэн товхимол хэвлүүлжээ. Тайлан нь гял цал болсон даргынхаа нүүр царайг харуулсан гоёмсог сайхан болсон гэдэг нь жигтэйхэн.  Бүр яасан их хөрөнгө зарцуулсан бол гэж харамсмаар тансаг тайлан болжээ. Засаг даргын тайлан нь 135 хуудастай агаад өнгөт шохойн цаасаар хийлгэж.  Энэ цаас ямар их үнэтэйг хүмүүс гадарлах байх. Үнэтэй хийлгэсэн тайлангаа олон ч хувь хэвлүүлж тараасан гэхээр зардал нь бүр талийгаад өгөх нь. Гял цал болсон тайланд дурдагдсан ажил нь бүгд гял цал байгаасай билээ. Засгийн газрын уриалаад байгаа хэмнэлтийн бодлого ердөө хоосон яриа гэдэг нь захын Засаг даргын сурталчилгаан дээр л харагдаж байгаа нь энэ…
 

NUUTS.mn

 

 

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна
Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.