“Шинэ үе”-ийн Ганбаа гэрлэлтээ цуцлуулж, шинэ амьдрал зохиохоор яарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 37 секунд
“Шинэ үе”-ийн Ганбаа гэрлэлтээ цуцлуулж, шинэ амьдрал зохиохоор яарлаа

“Шинэ үе”-ийн Ганбаа гэрлэлтээ цуцлуулж, шинэ амьдрал зохиохоор яарлаа

 

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Ганбаяр 10 шахам жил ханилсан эхнэрээсээ туурга тусгаарлахаар нэг мөр шийдэж, гэрлэлтээ цуцлуулахаар Хан-Уул дүүргийн шүүхээр эргэлдэж явсан. СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн мань эр оюутан ахуй цагаасаа үерхэж, хоёр ч хүүхдийн аав ээж болсон анхны ханиасаа чухам ямар шалтгаанаар ийн нүүр буруулж эхэлсэн нь тодорхойгүй. Өнгөрсөн хугацаанд хэний ч дор оролгүй сайн  сайхан амьдарсан хосууд салахаар нэгэнт шийдэж, шүүхээс эвлэрэх хугацаа өгөөд ч нэмэр болоогүй юм байх.

Хэдийгээр хар дарсан зүүд мэт таагүй үйл явдлууд “Шинэ үе”-ийг баллах дөхсөн ч жүжигчин Ганбаа энэ мэт асуудлаар хэвлэлийнхэний анхаарлыг татаж, Бооёо ахыгаа бухимдуулах хүсэлгүй яваа нь тодорхой. Тиймдээ ч гэрлэлтээ цуцлуулах асуудлаа үтэр түргэн шийдвэрлүүлэхээр хөөцөлдөж эхэлсэн ч, эхнэртэйгээ хөрөнгө санхүүгийн хувьд нэлээд маргаантай байгаа бололтой.

Түүнийг салсан эхнэртээ юу ч өгөхгүй гэж байр саваа бусдын нэр дээр шилжүүлсэн төдийгүй өдгөө өөр бүсгүйтэй хамтран амьдарч буй гэж ярих хүмүүс ч бий. Юутай ч жүжигчин залуу маань гэр бүлийн амьдралаасаа уйдаж орхисон хэдий ч, хоёр хүүхэддээ чадлынхаа хэрээр анхаарал халамж тавьж явдаг гэнэ лээ.

Б.Содон

PHOTONEWS.MN

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРАА УРАМШУУЛЛАА
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРАА УРАМШУУЛЛАА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.