ЕРӨНХИЙ САЙД АА, ТӨР Х.БАДАМСҮРЭН НАРЫН ТАНСАГЛАЛЫГ ХЭЗЭЭ ХҮРТЭЛ САНХҮҮЖҮҮЛЭХ ВЭ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 54 секунд
ЕРӨНХИЙ САЙД АА, ТӨР Х.БАДАМСҮРЭН НАРЫН ТАНСАГЛАЛЫГ ХЭЗЭЭ ХҮРТЭЛ САНХҮҮЖҮҮЛЭХ ВЭ?

ЕРӨНХИЙ САЙД АА, ТӨР Х.БАДАМСҮРЭН НАРЫН ТАНСАГЛАЛЫГ ХЭЗЭЭ ХҮРТЭЛ САНХҮҮЖҮҮЛЭХ ВЭ?

Маш их баялаг, хөрөнгө, валютын эргэлт явагдаж байдаг ТӨҮГ. Энэ бол Эрдэнэт. Монгол Улсын төсвийн 30 гаруй хувийн бүрдүүлдэг. Гэхдээ үүнээс илүүтэй сүүлийн өдрүүдэд Эрдэнэт төсөв бүрдүүлэгч бус удирдлагуудынхаа тансаглаглалыг хэрхэн санхүүжүүлсэн бэ гэх баримт дэлгэгдэж, олны нүдийг орой дээр нь гаргаад байна.

Хамгийн сүүлийн баримт. Эрдэнэт үйлдвэр 47,360 евро буюу 160,194,252.80 төгрөгөөр Италийн алдарт MINOTTI LUIGI & BENIGNO брэндийн алтан ширээ, тумбочка авчээ. Энэ гүйлгээг “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-ын данснаас 2019 оны арваннэгдүгээр сард хийжээ. Ямар ч хяналтгүй төрийн өмчийн үйлдвэрийн газрын хөрөнгөөр туйлж байгаа баримт ийнхүү үргэлжилсээр байна. Цайчихсан, хариуцлага хүлээнэ гэдэг зүйл үгийн сангаас нь арчигдсан ТӨҮГ-ын дарга нарын шунал  ийнхүү дуусахгүй нь үргэлжилсээр байна. Өмнө нь “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-ын Х.Бадамсүрэн охиныхоо сургалтын төлбөрт 102 сая,  түүний орлогч Д.Дэлгэрбаяр өөрийнхөө эмчилгээнд 200 сая төгрөг ТӨҮГ-ын данснаас гаргуулан авсан баримт дэлгэгдсэн.  Дээр нь 2019 онд томилолтын зардалд нэг тэрбум 655 сая төгрөг, сонин сэтгүүл захиалгад 618 сая төгрөг,  хүлээн авалтын зардалд  557 сая төгрөг, зар сурталчилгааны зардалд нэг тэрбум 2211 сая төгрөгийн зарцуулсан байдаг. Гэвч тэдэнд хариуцлага тооцох төр алга. Монголчууд тэдний энэ мэт тансаглалыг хэдий хүртэл хүлцэн тэвчих ёстой вэ? гэх асуултад хариулт өгөх хүн ч бас алга.

 Үнэндээ Монгол Улсыг хүчгүй, сул дорой, хөнжилгүй болгож байгаа хүмүүс бол эдгээр тансаглагчид. Иймээс төр дахин хэдий хэр хугацаанд Х.Бадамсүрэн нарын тансаглалыг санхүүжүүлэх вэ? гэх асуултад Ерөнхий сайдаас хариулт авах л үлдэж байна. 







О.ОНОН
Оллоо.мн
 
БАРИЛГЫН САЛБАРЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ САЙД
БАРИЛГЫН САЛБАРЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ САЙД
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.