“Ноён” доллар Монголд “дээд” амжилт тогтоолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 50 секунд
 “Ноён” доллар Монголд “дээд” амжилт тогтоолоо

“Ноён” доллар Монголд “дээд” амжилт тогтоолоо

Америк доллар Монголчуудын хувьд аминд орох “үнэт зүйл” болтлоо “хүрээгээ” тэлж, эрчимтэй өсөв. Өчигдөрийн арилжааны байдлаас харахад долларын ханш үнэхээр дээд амжилтаа тогтоожээ. Өнгөрсөн оны 8 дугаар сард 1905 төгрөгт хүрч байсан доллар 1930 төгрөгт хүрсэн байна. Монгол банкнаас валютын ханшийг ингэж огцом өсгөхгүй байхыг хичээж буй ч удахгүй бид доллар 2000 төгрөгтэй тэнцээд ирвэл гайхах хэрэггүй бололтой. Валютын нөөц өнөөгийн байдлаар 41.4 хувиар буурсан нь үүнд нөлөөлж байгаа аж. Гадаадын хөрөнгө оруулалт цагаан сараас өмнө хэрхэн нэмэгдэх нь одоогоор тодорхойгүй байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Уламжлалт эмчилгээний жор Нобелийн шагнал хүртэв
Уламжлалт эмчилгээний жор Нобелийн шагнал хүртэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.