Г.Уянга: С.Баяртай холбоотой мэдээллийг шалгаж эхэлснийг мэдэгдээд надаас тодруулга авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
Г.Уянга: С.Баяртай холбоотой мэдээллийг шалгаж эхэлснийг мэдэгдээд надаас тодруулга авлаа

Г.Уянга: С.Баяртай холбоотой мэдээллийг шалгаж эхэлснийг мэдэгдээд надаас тодруулга авлаа

Сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайд асан С.Баярын Америк дахь долоо хаусын талаарх мэдээлэл олны гайхлыг төрүүлсэн юм. Ер нь Оюу толгойн гэрээ хийгдсэнээс хойш сэтгүүлчид, зарим иргэдийн зүгээс түүнийг гадаадынхнаас авлига авсан байж болзошгүй хэмээн хардаж байгаа. Түүний Америк улсад худалдаж авсан гэх нэгэн хаусын зургийг өнгөрсөн онд мөн олон нийтэд дэлгэн харуулж байлаа. Тэгвэл тэр нь одоо долоо болж өсөөд байгаа бөгөөд тэдгээр нь  амьдарч байгаад салсан эхнэрүүдээс нь  мэндэлсэн охид, одоо амьдарч байгаа эхнэрийнх нь нэр дээр бүртгэлтэйг Г.Уянга нар мэдээлсэн юм.  С.Баяр хариуд нь  хэд хоногийн өмнө Герман улсад явж байхдаа “Өнөөдөр” сониноор дамжуулан “Би яс шалгуулна” гэсэн. Харин одоо АТГ-аас С.Баярын хаусуудыг судалж хэлжээ. УИХ-ын гишүүн Г.Уянга энэ тухай “Өчигдөр өглөө АТГ-аас ирж Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой мэдээллийг шалгаж эхэлснийг мэдэгдээд надаас тодруулга авлаа” гэж өөрийн цахим хуудсаар мэдээлсэн байна. Эндээс үзэхэд С.Баяр ч, АТГ-ынхан ч “яс шалгуулах, шалгах” ажилд хоёр талаасаа зэрэг оров бололтой.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭГЧДИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛНЭ
НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭГЧДИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛНЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.