Месситэй болзож байсан бүсгүйчүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 55 секунд
Месситэй болзож байсан бүсгүйчүүд

Месситэй болзож байсан бүсгүйчүүд

Лионель Месси 21 насандаа буюу 2009 онд анх "ФИФА - оны шилдэг хөлбөмбөгчин" болон "Баллон Д'Ор"-ын шагналыг хүртжээ. Мөн 2010-аас 2011 оны УЕФА-ын шилдэг хөл бөмбөгчний шагналыг хүртсэн байна. Тэрээр Барселона багийн бүх цаг үеийн мэргэн бууч бөгөөд түүний хөлбөмбөг тоглож байгаа нь Марадонатай төстэй учраас заримдаа түүнийг "Марадонагийн залгамжлагч" хэмээн нэрлэдэг ажээ. Ингээд бид та бүхэндээ Мессигийн болздог байсан үзэсгэлэнт бүсгүйчүүдийг танилцуулж байна. 

Месситэй болзож байсан бүсгүйчүүд

 

1. Месси анх 19 настайдаа, дөнгөж 14 настай Макаренитай болзож хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн ч, удалгүй бүтэлгүйтсэн байна. 

 

 

 

2. Хэсэг хугацааны дараа Мессигийн найзууд түүнийг “Playboy”-ийн модель Лусианатай танилцуулсан бөгөөд бүсгүйг “Аргентины Памела Андерсон” гэдэг байжээ. Гэвч тэд удаан харилцаатай байж чадаагүй байна.

 

 

 



3. Мөн тэрээр Польшийн үзэсгэлэнт бүсгүй Аннатай хайр сэтгэлийн холбоотой байжээ.

 

 

4. Клаудия Чьярдоне нь Аргентиний загвар өмсөгч бөгөөд 2007 онд Өмнөд Америкийн телевизийн шоу “Big Brother” болон “Ододтой бүжиглэе” тэмцээнд ялалт байгуулснаар олны танил болсон байна. Тэрээр Мессигийн анхаарлыг татахын тулд "Ole" спорт сэтгүүлийн зураг авалтанд зөвхөн дотуур хувцастай гэрэл зургаа даруулжээ. 

 

 

Тэрээр энэ аргаар алдарт хөл бөмбөгчний анхаарлыг татах зорилготой байжээ. Харамсалтай нь Месси нэлээд завгүй байдаг бололтой түүний энэ алхмыг огтхон ч тоосонгүй. 2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр: “Угаалгын өрөө эсвэл хувцасны өрөөнд секс хийх нь сайхан байх болов уу. Энэ бол миний хамгийн том мөрөөдөл бөгөөд тэр өрөөнд хэд хэдэн хөл бөмбөгчин надтай хамт байх ёстой” хэмээн Клаудиа хэлжээ.

 

 

5. Месси болон Антонелло нар хамтдаа Росарио хотод амьдардаг бөгөөд тэдний харилцаа бүр хүүхэд байхаас нь эхэлжээ. Месси: "Түүнтэй байхад аз жаргалтай байдаг. Би өөрийн сонголтонд итгэлтэй байна" хэмээн ярьсан байна.

 

 

Антонелла нэлээн даруухан охин бөгөөд цахим хуудсанд түүний нүцгэн зургийг олох гэдэг хэцүү. Тэр зөв хооллолтын зөвлөгч болохоор бэлдэж байгаа бөгөөд одоо фитнесст ажилладаг гэнэ. Харин Мессигийн хувьд гэр бүлийн аз жаргал гэдэг хамгийн сайхан зүйл бөгөөд тэрээр чөлөөт цагаа гэр бүлийнхнийхээ хүрээнд өнгөрүүлэхийг хичээдэг байна.

 


 


 


 

 

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ФИЗИК, ТЕХНОЛОГИЙН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЛАБОРАТОРИТОЙ ТАНИЛЦЛАА
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ФИЗИК, ТЕХНОЛОГИЙН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЛАБОРАТОРИТОЙ ТАНИЛЦЛАА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.