Д.Кёкүшюзан Батбаяр Ц.Алтанцагаас айж 10.000 доллар өгсөн хэрэг үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 58 секунд
Д.Кёкүшюзан Батбаяр Ц.Алтанцагаас айж 10.000 доллар өгсөн хэрэг үү

Д.Кёкүшюзан Батбаяр Ц.Алтанцагаас айж 10.000 доллар өгсөн хэрэг үү

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх саяхан нэгэн хэргийг шийдвэрлэв. Холбогдогч нь Ц.Алтанцаг гэх иргэн, хохирогч нь Д.Кёкүшюзан БатбаярБ.Цэрэндорж нар.

Шүүхээс шүүгдэгч Ц.Алтанцагийг “...хохирогч Д.Кёкүшюзан Батбаяр, хохирогч Б.Цэрэндорж нартай “эмчилгээний мөнгө хэрэгтэй байна” гэж уулзах үедээ нууцаар бичлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн, бичлэгүүдээ эвлүүлж хохирогч нараас эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардан, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Алтанцагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүх Ц.Алтанцагийн үйлдлийг хууль бус гэж ийнхүү үзэв. Харин хууль бус үйлдэл нь өөрөө худлаа, зохиомол биш болж таараад байна. Өөрөөр хэлбэл, Кёкүшюүзан Д.Батбаярын өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан өнгөрсөн 3 дугаар сард хэвлэлийн бага хурал зарлаж байв. Тус хурал дээр өмгөөлөгч н.Оюунболдын хэлсэн тайлбарыг хүргэе. Тэрээр:

"2020.02.22-ны өдөр сошиал сүлжээгээр АН-хан Рецидивүүд, Хятадуудтай нийлж лицензийн наймаагаар сонгуулийн мөнгө босгосон” гэх аудио бичлэг эвлүүлэг, бодит байдал дээр тийм зүйл болоогүй" гэсэн тайлбарыг өгсөн юм.

Өмгөөлөгч н.Оюунболд хэлэхдээ “Тухайн бичлэгийг Ц.Алтанцог гэх хүн хийсэн. Тэр 1990-ээд онд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэний улмаас 15 жил хорих ял эдэлж байсан бөгөөд 2007-2009 онд энэ төрлийн гэмт хэрэг хийж, хэргийг нь шалгаж байх хугацаанд хилээр гарч яваад 2019 онд Монгол Улсад эргэн ирсэн байдаг.

Эргэж ирсэн даруйдаа тэр хуучны танилуудтайгаа буюу бичлэгт нэр холбогдсон Цэрэндорж, Бямбаа, Батбаяр гэх хүмүүстэй уулзаж, тус бичлэгийг хийсэн. Ингэхдээ 2019 оны 3-8 дугаар сард тухайн хүмүүстэй 2-3 удаа уулзаж хийсэн бичлэгээ, эвлүүлжээ.

Ц.Алтанцог бичлэг хийснийхээ дараа буюу 2019 оны наймдугаар сард нэр бүхий телевизэд хандан, бичлэгийг монтажилж Кёкүшюүзан Д.Батбаяраас нэг тэрбум төгрөг нэхэмжилж 60, 40 хувиар хувааж авах санал тавьсан байсан. Энэ яриа нь 10-15 хүний дэргэд болсон яриа учраас гэрчтэй.

Ц.Алтанцог нь дээрх хүмүүстэй уулзахдаа өөрийгөө сахарын өвчтэй учир эмчилгээний мөнгө хэрэгтэй хэмээн өрөвдүүлж, 60 сая төгрөгийн автомашин, 10 мянган ам.доллар, 1,800 ам.доллар болон таван сая төгрөгийг тус тус авсан.

Тэрнээс бичлэгт дурдагдаж буй 32 сая ам.долларын тусгай зөвшөөрлийг зарсан гэх асуудал бодит амьдрал дээр болоогүй. Мөн дээрээс нь Кёкүшюүзан Д.Батбаярын хувийн болон хуулийн этгээдийн данс руу БНХАУ-аас 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч доллар орж ирээгүй. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг хуулийн байгууллагад өгсөн, шалгагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, уг бичлэгтэй холбоотойгоор н.Цэрэндорж, Д.Батбаярын зүгээс цагдаагийн байгууллагад гомдлоо гаргасан” гэж байв.

Ямартаа ч Д.Батбаяр шүүгдэгч Ц.Алтанцагт 60 сая төгрөгийн автомашин, 10 мянган ам.доллар, 1,800 ам.доллар болон таван сая төгрөг өгсөн байж таарч байна.

 

Крымыг алдсаныхаа төлөө Украин оросын гадаад дахь хөрөнгийг авна гэв
Крымыг алдсаныхаа төлөө Украин оросын гадаад дахь хөрөнгийг авна гэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.