Шоу менежер Ц.Бат-Энхийн шинэ “ШБОС“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 37 секунд
Шоу менежер Ц.Бат-Энхийн шинэ “ШБОС“

Шоу менежер Ц.Бат-Энхийн шинэ “ШБОС“

МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Бат-Энх 2020 оны цагаан сараар БНСУ-аас эх орондоо ирэхдээ Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу тодорхой хугацаагаар тусгаарлан, үзлэг шинжилгээ хийж, халдвар авсан эсэхийг тогтоох шийдвэрийг эсэргүүцээд шүүмжлэлд өртөж байв. Тэрбээр “Би тусгаарлагдахгүй ээ, МАН-ын дарга хүн шүү” гэж хашгирсан гэдэг. Ингээд цар тахлын үед УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн гэдэг үндэслэлээр МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан юм. Мөн 2020 оны Эрдэнэтийн Засаг даргаар ажиллах гэж зүтгээд унасан нөхөр. Гэвч удаан ажилгүй явсангүй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярын оронд Ц.Бат-Энхийг залав. Д.Дэлгэрбаяр эрүүл мэнд нь муудсан, харин оронд нь очсон Ц.Бат-Энх хүн муутай, жудаггүй эр юм даа гэж яригдаад өнгөрсөн.

Ц.Бат-Энхийг УИХ-ын гишүүн асан “Симба” Батаагийн дүү гэдгээр хүмүүс андахгүй. 2004-2008 онд УИХ-ын гишүүн байсан Ц.Батаа үнэг буудах гээд улсын онгоц унагадаг нөхөр. АН-ын угшилтай ах нь УИХ-ын гишүүн болохтой зэрэгцэн Ц.Бат-Энх 2006-2007 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан. Харин “Төрийн нарийн” байхдаа ажилтнаа “Сайдад минь өгөх мөнгөн аяга, хадгийг удаан авчирлаа” гэж шанаадаад ажлаасаа халагдсан намтартай.
Ц.Бат-Энх 2009-2012 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар ажилласан. Энэ үедээ хийж бүтээснээр маруухан найр наадам, ой зохион байгуулах комисс толгойлж, “Шоу менежер” цолтой болсон. Хажуугаар нь сайн казиночин, Солонгост очин казиноддог гэсэн яриа явдаг. Ямартаа л Ц.Бат-Энхийг “Хадгаламж” банкны 14 тэрбумаар казинодсон Ц.Чимэдсүрэнгийн “Казиногийн А үсэг заасан багш” гэлцдэг.
Эрдэнэтээс салдаггүй Ц.Бат-Энх 2012-2014 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын даргаар томилогдсон. 2015 онд Барилга хот байгуулалтын яамны сайдын зөвлөх, 2016-2020 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн даргаар, 2021 оны 08 дугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор томилогдсон юм. Угаасаа Ц.Бат-Энх ажилд маруухан шоун цэнгээнд гарамгай гэдэг. Үүнийгээ батлах шиг Эрдэнэт үйлдвэрийн 1300 залуу ажилтны дунд No Alcohol disco party саяхан зохиожээ. Түүгээр ч тогтохгүй энэхүү "Z CUMO" арга хэмжээг сар бүр нэг удаа баасан гаригт зохион байгуулахаар болжээ.. Ажилтан ажилчдынхаа гэрээр өдөр бүр орж, ам хамрыг нь үнэрлэн архи уусан эсэхийг нь шалгалтай нь биш. Сардаа нэг удаа ингэж No Alcohol гэж шоудах хэрэг юу байна. Аргагүй Ц.Бат-Энх даргатны л хийх ажил мөн дөө.

С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг хоёр урлагийн тайзаа орхихоор шийдсэн үү?
С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг хоёр урлагийн тайзаа орхихоор шийдсэн үү?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.