Иргэд 457 мянгаас 1 сая 500 мянган төгрөгийн цалин авч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 46 секунд
Иргэд 457 мянгаас 1 сая 500 мянган төгрөгийн цалин авч байна

Иргэд 457 мянгаас 1 сая 500 мянган төгрөгийн цалин авч байна

ҮСХ-ноос  нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулав. Энэ оны эхний наймдугаар сарын байдлаар цалин нэмэгджээ. 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2015 оны 2 дугаар улиралд нийт 35.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан байна. Эгээр байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 853.9 мянган төгрөг, үүнээс эмэгтэйчүүдийнх 804.4 мянган төгрөг,эрэгтэйчүүдийнх 903.7 мянган төгрөгийн цалин авч байгаа ажээ. 

Ажиллагчдын сарын дундаж цалин өмнөх оны мөн үеийнхээс 67.2 мянган төг буюу 8.5 хувиар, өмнөх улирлынхаас 2.5 мянган төгрөг буюу 0.3 хувиар нэмэгджээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2008.8 мянган төгрөг харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 556.9 мянган төгрөг байна.

Аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)- ын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 575.1 мянган төгрөг, 10- 49 ажиллагчтайнх 732.4 мянган төгрөг, 50- 99 ажиллагчтайнх 847.3 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 879.5 мянган төгрөг, харин 200 түүнээс дээш ажиллагчтайнх 1.133.5  төгрөгийн цалин авч буй ажээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд, 2015 оны 2 дугаар улирлын байдлаар суурин төхөөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.001.5 төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 457.4 мянган төгрөг буюу хамгийн бага байна.

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзвэл 192.0 мян.төг хүртэлх цалинтай ажиллагчид нийт ажиллагчдын 5.3 хувийг, 192.0-300.0 мянган төгрөгийн цалинтай нь 10.9 хувийг, 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай нь 17.8 хувийг, 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай нь 35.5 хувийг, 900.0-1.300.0 төгрөгийн цалинтай нь 17.3 хувийг, 1.300.0- 1.500.0 мянган төгрөгийн цалинтай нь 4.2 хувийг эзэлж, харин 1.500.0  төгрөгөөс дээш цалинтай ажиллагчид нийт ажиллагчдын 9.0 хувийг эзэлдэг. 

63.1 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 0.8 мянга буюу 1.3 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 2.4 тэрбум төг буюу 4.6 хувиар нэмэгджээ.

Энэ оны найм дугаар сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 12.4 тэрбум төг олгосон байна. Энэ нь өмнөх сарынхаас 0.4 тэрбум төг буюу 3.5 хувь, харин нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд 4.4 тэрбум төг олгосон нь өмнөх сарынхаас 0.3 тэрбум төг буюу 7.1 хувиар өсчээ.

Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 337.5 мянган хүн хамрагдсаны 68.1 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 26.0 хувь нь ахмад настан, 4.0 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 1.1 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд, 0.8 хувь нь алдар цолтой ахмад настай иргэд байна. “Хүний хөгжил” сангаас 2015 оны эхний 8 сард 18 хүртэлх насны 1017.7 хүүхдэд 163.4 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгожээ.

Эх сурвалж: Dorgio.mn

 

МАН-ЫН ХЯНАЛТЫН ХОРООНЫ ДАРГА Д.БАТБААТАР БУСДЫГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ
МАН-ЫН ХЯНАЛТЫН ХОРООНЫ ДАРГА Д.БАТБААТАР БУСДЫГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.