Хөвсгөлчүүдийн оюун санааны нэгдэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 3 секунд
Хөвсгөлчүүдийн оюун санааны нэгдэл

Хөвсгөлчүүдийн оюун санааны нэгдэл

 

Үзэсгэлэнт байгалиараа алдартай Хөвсгөлийн ард түмэн хэзээнээсээ оюун ухааны бяр тэнхээтэй.  Манжийн дарлалын эсрэг цэрэглэн босч, 1932 онд лам нар улаан хувьсгалт засгийн эсрэг зориглон хөдөлж, 1990 онд ардчилсан хөдөлгөөнийг дэмжин өлсгөлөн зарлаж байсан ард түмэн бол Хөвсгөлчүүд.  Нутгийн ахмад сэтгүүлч, Хөвсгөлчүүдийн түүхийг гарамгай судалсан М.Нямаа сэтгүүлчээс Хөвсгөлчүүд их оргилсон цустай, хөөрүү ард түмэн болохоороо ийнхүү бослого тэмцлийг манлайлан оролцдог байсан уу? гэсэн гэнэн асуулт асуухад “Үгүй дээ. Хөвсгөлийн ард түмэн цаг үеэсээ төрүүлэн сэтгэдэг, цаг үеэ маш сайн мэдэрдэг түмэн байсан болохоор зөв зүйтэй зүйлийг маш сайн хүлээн авч, манлайлдаг байсан юм” хэмээн хариулж билээ.

Үнэхээр үзэсгэлэнт байгаль шигээ уран сэтгэдэг ард түмэн гэдгийг цаг хугацаа батлан харуулсаар байгаа билээ. Ямар сайн даа л малчин Гэлэнхүү Монголдоо байтугай, дэлхийд анх удаа нисэх оролдлогыг хийж байхав дээ. Энэ цаг үед гэхэд  л Монгол улсын Үндсэн хуулийн эцэг Ү.Чимэд, Хөдөлмөрийн баатар, шинэ үеийн ухаалаг удирдагч Ү.Аварзэд, нэрт түүхч  эрдэмтэн  алдартай зохион байгуулагч төдийгүй зохиолч Б.Ширэндэв, анхны техникийн ухааны анхны хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдаш, нэрт улс төрч, философич Б.Даш-Ёндон гээд тоочоод байвал мундахгүй олон ухаантнууд алдартнуудтай.

Ийм сайхан алдартнуудын өлгий нутгийн оюун ухаан, цэцэн мэргэнийхээ түүчээг алдалгүй яваа залуу үеийн сэтгүүлч, яруу найрагч, эрдэмтэн судлаачид нэгдэн өөрсдийн дуу хоолой, уран бүтээлээ хүргэж байхаар болжээ. Хөвсгөл аймгийн анхны портал сайт www.khuvsgulnews.mn сайт нь нийтлэлчдийн дэд сайтаараа дамжуулан Хөвсгөлчүүдийн дуу хоолойг нэгтгэж байгаа бөгөөд та бүхэн өнөөдрөөс эхлэн цэцэн цэлмэг Хөвсгөлчүүдийн дуу хоолой, оюун санаа, уран бүтээлтэй нь нэг дороос танилцах боломж нээгдэж байна.

Арвин их түүх соёл, уламжлалтай Монгол түмэн бидний тэн хагас нь Улаанбаатар хэмээх нэг хотдоо бөөгнөрөн суурьшиж  үүсгэн байгуулагдсан цагаасаа хойшхи соёлоос шал өөр соёл иргэншлээр амьдрах болсон. Монголын нийгмийг, Монголын ард түмнийг, тэр ч байтугай амьдралын хэв маягыг хүртэл Улаанбаатарчуудаар ойлгодог болоод байгаа энэ явцуу цаг үед байгаль дэлхий, түүх уламжлалтайгаа илүү ойр байгаа Хөвсгөлийн ард түмний дуу хоолой яахын аргагүй цэвэр агаарыг оруулах биз ээ.

Нийтлэлчдийн дэд сайт:

niitlel.khuvsgulnews.mn

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Газар хөдлөлтийн гамшгийн асуудлаар УИХ-д мэдээлэл хийлээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Газар хөдлөлтийн гамшгийн асуудлаар УИХ-д мэдээлэл хийлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.