“Волтрон” Н.Бооёогийн сэтгэлээс унасан үгс!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
“Волтрон” Н.Бооёогийн сэтгэлээс унасан үгс!

“Волтрон” Н.Бооёогийн сэтгэлээс унасан үгс!

booyМанайхан тэгж байгаад шогч хүмүүс шүү. Хөтлөгч нь уйлаад байвал “Odno`s talk show”, Оролцогч нь уйлвал “Монгол тулгатны зуун эрхэм”, хөтлөгч оролцогч  хоёулаа уйлахгүй бол “Nandia`s talk show” гээд л нэвтрүүлгүүдийг ёжтойгоор шогчилсон байдаг. Тэгвэл сүүлийн үед “Star” телевизийн “Учиртай урилга” нэвтрүүлгийн зочид сэтгэлд нь хөндүүр байдаг зүйлийнхээ талаар дотроо онгойлтол ярьдаг болж. Дуучин М.Нара  энэ нэвтрүүлэгт орохдоо “3-н жил хамт амьдарсан  нөхөр маань намайг долоон сартай жирэмсэн байхад хаяад явсан” тухайгаа хоолой зангируулж, нулимсаа цийлэгнүүлэн байж ярьсан. Тэгвэл ямар ч хэвлэлд ам нээхгүй байсан “Шинэ үе продакшн”-ий захирал Н.Бооёо шинэ дугаарын зочноор уригдаж сонирхолтой яриа өрнүүлсэн байна. Шинэ үеийнхэн нэг л болж бүтэхгүй, хараалд өтрчихөж гэж ирээд Н.Бооёог буруутгах хүн цөөнгүй байсан ч тэр энэ талаар ямар ч залруулга гаргалгүй өдийг хүрсэн. Энэ нэвтрүүлэгт орсноор сэтгэлдээ бугалсан зүйл, хүмүүсийн ташаа мэдээлэлд дорвитой хариулт өгсөн байна.

Эх сурвалж: Ugluu.mn

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл: Нийт үзүүлж буй халамжийн үйлчилгээний 43 хувьд нь эрэгтэйчүүд хамрагдаж байгаа
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл: Нийт үзүүлж буй халамжийн үйлчилгээний 43 хувьд нь эрэгтэйчүүд хамрагдаж байгаа
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.