Хосууд яагаад өдөр бүр дотно харилцаанд орох ХЭРЭГТЭЙ вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 22 секунд
Хосууд яагаад өдөр бүр дотно харилцаанд орох ХЭРЭГТЭЙ вэ?

Хосууд яагаад өдөр бүр дотно харилцаанд орох ХЭРЭГТЭЙ вэ?

ssxxИхэнх хос  цаг хугацаа одох тусам бие биедээ, тэр тусмаа дотно харилцаандаа хайхрамжгүй хандацгааж эхэлдэг. Тэгвэл яагаад энэ асуудалд үл ойшоох хандлагатай болдог вэ?

Эрчүүд, эмэгтэйчүүд харилцааны ямар үе шатанд байгаагаас хамаарч сексийн харилцаа нь түүнийгээ дагаад “хуучирдаг” байна. Хайр дурлал дөнгөж эхэлж байх үед дотно харилцаанд төдийлөн асуудал үүсдэггүй. Харин хэдэн жил өнгөрөхөд бие биенээсээ аажмаар холдож, залхаж эхэлдэг. Тэгвэл сексийн харилцаагаа сэргээснээр танд ямар эерэг талууд бий болохыг бид энэ удаагийн зөвлөгөөгөөр хүргэж байна.

1. Улам дотносдог

Ихэнх хүн секс бол зөвхөн бие махбодийн таашаал өгдөг гэж боддог ч бие биедээ илүү нээлттэй болж, хайртдаа итгэх итгэлийг нэмэгдүүлэн, шинэ мэдрэмж өгдөг байна. Сексийн үед хосууд өөрсдийн нууцлаг талаа нээж, бие сэтгэлийн хувьд илүү ойр дотно болдог.

2. Нас уртасдаг

Долоо хоногт олон удаа секс хийж, таашаал авдаг хүмүүс бэлгийн харилцаанд цөөхөн ордог хүмүүстэй харьцуулахад дунджаар 12 насаар залуу харагддаг хэмээн Шотландын нэгэн судалгааны үр дүн харуулжээ.  Үүнийг тайлбарлах амархан. Учир нь сексийн харилцаанд байнга ордог эрчүүд, эмэгтэйчүүдийн бие махбодид тестостерон болон эстроген дааврууд ялгардаг бөгөөд энэ нь залуу харагдуулах нөлөөтэй байна.

3. Илүүдэл калорио шатаая

Дасгалдаа явж амжаагүй, бэлтгэлээ тасалсан бол танд дуулгах сайхан мэдээ байна. Секс таныг идэвхтэй хөдөлгөөн илүүдэл калорийг шатаахад тань тусална.

4. Зүрхний өвчнөөс сэргийлнэ

Эрдэмтэд зүрх, судасны өвчнөөс сэргийлэхийн тулд долоо хоногт доод тал нь хоёр удаа секс хийжийг зөвлөж байна.

5. Стрессээ тайл

Сексийн харилцаанд орсноор та өөрөө ч анзааралгүйгээр буимдал, сэтгэл санааны хямралтай хүчтэй тэмцэж байдаг байна. Байгалийн аргаар стрессээ тайлж, таашаал авч болж байгаагаас хойш тайвшруулах эм уух хэрэг байна уу?

Оросууд коронавирусийн эсрэг вакцинаа арваннэгдүгээр сараас үйлдвэрлэж эхэлнэ
Оросууд коронавирусийн эсрэг вакцинаа арваннэгдүгээр сараас үйлдвэрлэж эхэлнэ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.