Загвар өмсөгч Э.Энхболдын эгчмэд эхнэрийг “Тарган шулам” гэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 33 секунд
Загвар өмсөгч Э.Энхболдын эгчмэд эхнэрийг “Тарган шулам” гэжээ

Загвар өмсөгч Э.Энхболдын эгчмэд эхнэрийг “Тарган шулам” гэжээ

enhbold zagvar omsogch gerbulӨөрөөсөө олон насаар эгч, дизайнер бүсгүйтэй ханилсан загвар өмсөгч Э.Энхболдын эхнэрийг монголын урдаа барьдаг дизайнеруудын нэг хэмээн магтах хүмүүс цөөнгүй.

Загварын тайзнаас бие биеэ олсон хосууд маань олны хэл аманд нэлээд бухимддаг байснаа болиод байгаа тухай Э.Энхболдын гэргий дизайнер Д.Отгонжаргал нэгэн ярилцлагадаа дурджээ. “Бид хоёрын дунд хайр сэтгэлээс өөр юу ч байхгүй. Надад дүү гэсэн асуудал нэг их сонин байгаагүй. Хамгийн анх танилцахдаа ч энэ тухай бодоогүй. Мань хүн ч гэсэн насаа нуучихсан. Урьд нь намайг дүү залуучууд сонирхоход  “Өө, чи дүү юм байна ш дээ” гээд л нүүр өгдөггүй байсан. Нөхөртөө бол  ерөөсөө тэгээгүй. Яг л миний үеийнх юм шиг, намайг хайж байгаад ирсэн юм шиг… Тийм л хүн байсан. Насны асуудал одоо ч гэсэн надад нөлөөлдөггүй.

Төрснийхөө дараа элдэв хэл амны бай болоод уйлж байсан үе бий. “Яах гэж би чамтай суусан юм бэ, ингэж хэлүүлэх байсан юм бол” гээд л… Жин маань 52 кг байснаа 72 кг  болтлоо огцом таргалсан. Тэр үед хүмүүсийн бичсэн комментуудыг эхнээс нь авахуулаад дуустал нь уншиж уйлаад л сууна. Намайг бүр аймаар муухайгаар биччихсэн байсныг нь их л хүндээр тусгаж авсан. “Хүмүүс яагаад намайг ингэж байгаа юм бол, би энэ хүмүүст юу хийсэн болоод намайг бүдүүн тарган, хөгшин, шулмаар нь дуудаад байгаа юм бол” гэж гомдоно. “Энэ мөнгөтэй авгай залуу хүүхдийг эргүүлчихэж” гээд л аймшигтайгаар хэлж байсан. Одоо бол тиймэрхүү юмыг уншдаггүй, тоохоо ч больсон. Тийм юмыг учраа мэдэхгүй жаахан хүүхдүүд л бичдэг юм шиг санагдсан. Тухайн хүнтэй нь  харьцаж, ямар хүн гэдгийг мэдэхгүй байж яах гэж тэгж бичдэг юм бол гэж би их гайхдаг″ хэмээн тэрбээр хэлжээ.

Эх сурвалж: Photonews.mn

 
Ард түмэн төлбөрөө төлж, аварга цолтон “айлгаад” гарчээ
Ард түмэн төлбөрөө төлж, аварга цолтон “айлгаад” гарчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.