АТГ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН ӨМНӨ ӨВДӨГ СӨГДСӨН ҮҮ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 8 секунд
АТГ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН ӨМНӨ  ӨВДӨГ СӨГДСӨН ҮҮ?

АТГ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН ӨМНӨ ӨВДӨГ СӨГДСӨН ҮҮ?

Сүүлийн жилүүдэд авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргүүд ар араасаа шил даран гарах болсон. Тэр тусмаа төрийн томоохон албан тушаалтнууд хуулийг гишгэж, хувийн эрх ашгийнхаа төлөө ажилладаг болсон. 2016-2020 оны УИХ дахь 49 гишүүн нь ЖДҮХС-гаас их бага хэмжээгээр  мөнгө авсан нь илчлэгдэж байсан. Харин АТГ-аас тогтоосон энэ хэрэгт ял авсан нь тун цөөн байна. АТГ  авлига, албан тушаалтнуудыг илрүүлж, тогтоогоод байгаа ч шүүх, хууль дээр очоод шийтгэл нь багасчихдаг нь хачирхалтай. Тэр ч байтугай хэрэг нь шүүхийн шатанд яваа албан тушаалын  хэрэгт холбогдсон нөхдөд албан тушаал өгч байгаа нь арай дэндэж байна. Аливаа төр, засгийн холбоотой албан тушаалд очиход АТГ-аас дүгнэлт гаргуулдаг. Гэтэл сүүлийн үеийн томилгоог харахад АТГ-ын дүгнэлтийг үл хайхран, албан тушаалд томилох явдал асар ихээр нэмэгдэх болжээ. Хууль зөрчсөн томилгоог яаран сандран хийдгийн цаадах учир шалтгаан нь ердөө л төрийн мөнгөнөөс хулгай хийх явдал гэж олон улсад үздэг. Харин манай улсад энэ байдал хавтгайрч, урьд өмнө албан тушаалын гэмт хэрэгт холбогдож явсан этгээдүүдийг томилох нь хэвийн үзэгдэл болжээ.  Хамгийн сүүлийн жишээ гэхэд, АТГ-д шалгагдаад хэрэг нь тодорхой болсон УИХ-ын гишүүн Л.Энхболдыг  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар томилохоор тохироо хийгдсэн сурагтай. 

Л.Энхболд нь УИХ-ын гишүүн байхдаа гурван ч удаа ЖДҮХС-гаас зээл авч, бусдын боломжийг хулгайлсан этгээд. АТГ-ын Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн асан Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор "Х" тайлантай байсан авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах "Дэлгэр говь" төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулснаар, УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан. Энэ нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүд, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдсэн гэж Ерөнхий прокурор мэдээлж байсан юм. Гэхдээ түүний дээрх хэрэг хуулийн байгууллагын аль хэсэгт гацсан нь тодорхойгүй, хэрхсэн нь ч тодорхойгүй байсаар ийн “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлаар томилогдох бололтой. Хууль шүүх нь хулгайч луйварчин албан тушаалтнуудын өмнө өвдөг сөхөрч байгаа бол АТГ-аас арай  ч дэмжихгүй байлгүй дээ.

ОХУ иргэдээ импортын хувцас өмсөхийг хориглоно
ОХУ иргэдээ импортын хувцас өмсөхийг хориглоно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.