ОНДО БИШ, ХАРИН ТЭДНИЙ ХЭРЭГЛЭГЧДИЙН АЛДАГДСАН БОЛОМЖ...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 24 секунд
ОНДО БИШ, ХАРИН ТЭДНИЙ ХЭРЭГЛЭГЧДИЙН АЛДАГДСАН БОЛОМЖ...

ОНДО БИШ, ХАРИН ТЭДНИЙ ХЭРЭГЛЭГЧДИЙН АЛДАГДСАН БОЛОМЖ...

Ниргэсэний дараа хашгирав гэгч ч болж байна даа.

Юу вэ гэвэл үүрэн холбооны оператор “ОНДО“ шүүхийн шийдвэр гараагүй байхад хэдийн үйл ажиллагаагаа эхлүүлсэнээ сүржин зарлаж, дугаараа борлуулсан нь 2 жилийн өмнөх явдал. Харин өнөөдөр хэрэглэгчдээ өмнөө барьж эхлэв.

Саяхан шүүхийн шийдвэр гарсан тухай хэвлэлийн бага хурал хийж, бид 200 мянган хэрэглэгчидтэй хэмээн зарлаж, тэдний эрх ашгийг хамгаалж буй мэтээр баахан хохирогчийн дүрийг үзүүлэв.

Гэтэл анхнаасаа зөрчил, маргаангүй үйл ажиллагаагаа эхлүүлж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нь тэдний умартсан үүрэг юм.

Мөн Ондогийн зүгээс харилцан холболт хийгээгүй удсанаас бид олон боломжийг алдлаа хэмээн мэдэгдэлдээ бас дурдав. Дата-нд суурилсан үйлчилгээ үзүүлэгч компани гэдгээ зарласан тул тэдэнд бусад оператортой холболт хийсэн эсэхээс үл хамааран орон нутаг руу үйл ажиллагаагаа тэлэх боломж нь нээлттэй байсан нь мэдээж. Учир нь Улаанбаатар хотод нэгэнт эхэлсэн ажил, өөрсдйнх нь хэлсэнээр тооцоо судалгаагаа хийж, хөрөнгө оруулалтаа татсан нь үнэн бол орон нутаг руу яагаад тэлсэнгүй вэ. Дээрх шалтгааныг тайлбарлахдаа бас л бурангуй зан гаргаж бусад руугаа бурууг чихэв.

Бусад операторууд шүүхийн шийд гараагүй байхад Ондо-той харилцан холболт хийх нь бүр л олон хэрэглэгчийг хохироох эрсдэлтэй тул хуулийн дагуу, шүүхийн шийдвэр гартал хүлээх нь мэдээжийн хэрэг биз ээ. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан гэх ч дараа дараагийн шатны шүүх хурлууд эцэслэгдээгүй байхад дахиад л сүржин мэдэгдэл хийсээр.

Яг үнэндээ Ондо боломжоо алдаад байна уу гэвэд ҮГҮЙ. Тэдэнд итгэж хэрэглэгч болсон иргэд л хохиролтой. Учир нь холболт хийлгүй нээлтээ хийсэн, хэрэв холболт хийх боломжгүй шүүхийн маргаантай байсан бол түүнийгээ хэрэглэгчдэд зарлаагүй, дугаараа борлуулсан нь Ондо өөрөө байв.

Хаврын адаг улаан луу сарын 18-ны улаан бар өдөр
Хаврын адаг улаан луу сарын 18-ны улаан бар өдөр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.