​“ФОРБЕС” СЭТГҮҮЛ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЧИНЭЭЛЭГ ХҮМҮҮСИЙН ЖАГСААЛТЫГ ГАРГАЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 40 секунд
​“ФОРБЕС” СЭТГҮҮЛ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЧИНЭЭЛЭГ ХҮМҮҮСИЙН ЖАГСААЛТЫГ ГАРГАЖЭЭ

​“ФОРБЕС” СЭТГҮҮЛ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЧИНЭЭЛЭГ ХҮМҮҮСИЙН ЖАГСААЛТЫГ ГАРГАЖЭЭ

“Форбес” сэтгүүл хоёр хоногийн өмнө дэлхийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг гаргасан. Энэхүү жагсаалтаар “Амазон”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос 160.1 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тэргүүлжээ. Харин Азийн хамгийн баян бизнесмэн гэгдэх Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбани есдүгээрт жагсжээ. Түүний нийт хөрөнгө 64.5 тэрбум ам.доллар аж. Ингээд “Форбес” сэтгүүлийн эхний аравт багтсан тэрбумтны жагсаалтыг танилцуулъя:

1. “Aмазон”-ыг үүсгэн байгуулагч Джефф Безос — 160.1 тэрбум ам.доллар

2. Майкрософтыг үүсгэн байгууллагч Б.Гейтс -108.6 тэрбум ам.доллар

3. “Louis Vuitton Moet Hennessy”-ыг үндэслэгч Бернар Арно — 102.8 тэрбум ам.доллар

4. Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг — 87.9 тэрбум ам.доллар

5. “Berkshire Hathaway” компанийн ТУЗ-ийн тэргүүн Уоррен Баффетт — 71.4 тэрбум ам.доллар

6. Майкрософт компанийн ерөнхий захирал асан Стив Балмер – 68.9 тэрбум ам.доллар

7. “Oracle” компанийг үндэслэгч Ларри Эллисон — 68.9 тэрбум ам.доллар

8. “Zara” худалдааны сүлжээний эзэн Амансио Ортега — 65.6 тэрбум ам.доллар

9. “Reliance Industries” холдингийн тэргүүн Мукеш Амбани — 64.6 тэрбум ам.доллар

10. “Гүүгл” компанийг үүсгэн байгуулагч Ларри Пейдж — 64.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр тус тус жагсчээ. “Форбес” сэтгүүлийн онцолсноор тус жагсаалтын эхний 25-д багтсан тэрбумтнуудын хөрөнгө энэ хугацаанд 255 тэрбум ам.доллараар нэмэгдсэн гэнэ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Б.Бат-Эрдэнэ: Иргэд амины орон сууцаа сайжруулахад зориулсан, орлогоосоо төлөх боломжтой зээлийг бий болгох ёстой
Б.Бат-Эрдэнэ: Иргэд амины орон сууцаа сайжруулахад зориулсан, орлогоосоо төлөх боломжтой зээлийг бий болгох ёстой
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.