Дотоодын хэрэгцээгээ хангахаар 1190 аж ахуй нэгж үр тариа тариална
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 37 секунд
Дотоодын хэрэгцээгээ хангахаар 1190 аж ахуй нэгж үр тариа тариална

Дотоодын хэрэгцээгээ хангахаар 1190 аж ахуй нэгж үр тариа тариална

 

Манай улс дотоодын хүнсний хэрэгцээгээ өөрсдөө бүрэн хангадаг болохоор жил бүрийн хавар олон ажлыг шат дараатайгаар хийдэг. Үүний хүрээнд 14 аймгийн 1190 гаруй аж ахуйн нэгж, иргэн үр тариа, тос, тэжээлийн таримлыг,  370 аж ахуйн нэгж, 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалт хийхээр бэлтгэлээ хангаад байгаа аж.

Энэ онд улсын хэмжээнд нийт 401.2 мянган  га-д тариалалт хийнэ. Тодруулбал, 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс,  8.7 мянган га-д хүнсний ногоо,  16.0  мянган га-д тэжээлийн, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ тариалах юм байна.

Өнөөдрийн байдлаар 57.1 мянган га-д үр тариа үүнээс 56.0 мянган га-д улаанбуудай, 584 га-д төмс,  287 га-д хүнсний ногоо, 1.2 мянган га-д малын тэжээл, 7 мянган га-д тосны ургамал, нийтдээ 66.3 мянган га-д тариалалт хийж, 16.6 хувийн явцтай байна.

Үр тариаг энэ сарын 25-ны дотор, төмсийг 10-25-ны хооронд, бусад таримлыг зургадугаар сарын 5-ны дотор тариалж дуусгахаар төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байгааг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: www.TODAY.mn
Хүмүүжил, ёс суртахуун бол боловсролын тогтолцооны гол тулгуур мөн
Хүмүүжил, ёс суртахуун бол боловсролын тогтолцооны гол тулгуур мөн
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.