Д.Ганхуяг:АСЕМ-д зориулж цөөн тооны хуягласан автомашин худалдаж авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 57 секунд
Д.Ганхуяг:АСЕМ-д зориулж цөөн тооны хуягласан автомашин худалдаж авна

Д.Ганхуяг:АСЕМ-д зориулж цөөн тооны хуягласан автомашин худалдаж авна

 

АСЕМ-ынуулзалтыгзохионбайгуулахадхамтранажиллахзочид буудлуудад итгэмжлэх гардууллаа. Энэхүү арга хэмжээг Монголын зочид буудлуудын холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд АСЕМ-ын үеэр манай улсад ирэх 400 гаруй зочин, төлөөлөгчийг байрлуулахаар 40 гаруй зочид буудлыг сонгон ийнхүү батламж гардуулав. Энэ үеэр тэдний дунд АСЕМ-ын уулзалтын түнш зочид буудал болохын тулд үйл ажиллагаагаа чанаржуулах, нийгмийн хариуцлагаа өндөрсгөх, үйлчилгээний чанар, өнгө үзэмжээ дээшлүүлэх ажлын шинэ санал, санаачилгыг дэмжих нөхцөл бүхий болзолт уралдааныг зарласан. Уралдааныг энэ сарын 20-ноос ирэх оны долдугаар сарын 25 хүртэлх хугацаанд зарласнаар “АСЕМ-ын түнш, тэргүүний зочид буудал”-ыг шалгаруулах аж. Ийнхүү АСЕМ-д оролцох буудлуудыг тодруулснаар тус дээд төвшний уулзалтын зочид төлөөлөгчдийг хүлээн авах түнш хэмээн гадаад дотоодод албан ёсоор зарлаж, зочдын бүртгэл ажлыг эхлүүлэх юм байна. Зочид буудлуудад батламж гардуулах ёслолд АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бөгөөдАСЕМ-ыг зохион байгуулах үндэсний зөвлөлийнБайр, зочид буудал хариуцсан ажлын хэсгийн дарга П.Цагаан болон зочид буудлуудын төлөөлөл оролцсон. Энэ үеэр АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Бэлтгэл ажилд нийтдээ 50-70 тэрбум төгрөг шаардлагатай гэж байсан. Үүн дээр нэмэлт хөрөнгө шаардлагатай болох уу. Ирэх оны төсвийг ярьж байгаа үед ажлын хэсгээс ямар санал оруулж байгаа вэ?

 

-Монгол Улс төдийгүй дэлхийд төсөв нэлээд хүнд байна. Үндэсний зөвлөлөөс бидэнд ер нь төсөвт хүндрэл учруулахгүйгээр аль болох хувийн хэвшлийг түшиглэж энэ ажлыг зохион байгуулах чиглэл өгсөн. Энэ хүрээнд АСЕМ-д хэрэглэх автоамшинд зарцуулах хөрөнгийг төсвөөс гаргаж чадахгүй гэж байгаа. Тиймээс энэ асуудлыг хувийн хэвшлийн хүрээнд шийдэхээр ярилцаж байна. 2015 оны төсөвт нийтдээ 2.5 тэрбум төгрөгийг манай үйл ажиллагааны зардалд зориулан баталсан. Харин ирэх оны төсөвт арваад тэрбумын санал оруулж байна. Учир нь, энэ том арга хэмжээг манай улсад зохион байгуулж байгаа учраас зайлшгүй гарах ёстой зардал гэжбий. Тухайлбал, бид өөрийн орны түүх соёл, урлагийг таниулахын тулд монгол гэрт хурлыг зохион байгуулах, гэрээ хэрхэн ашиглаж болох зэрэг зардлыг заавал төсвөөс гаргуулахаар байгаа. Унааны хувьд бид цаанаас тавьсан хүсэлт шаардлагын дагуу цөөн тооны хуягласан автомашин худалдаж авахаас өөр аргагүй. 

 

-Цөөн тооны гэдгээ тодруулж болох уу?

 

-Таван автоамшин.

 

-АСЕМ-д зориулан Богд уулын хормойд 50 ширхэг хаус барьж байгаа. Энэ бүтээн байгуулалтын санхүүжилтийг хэрхэн шийдэж байгаа юм бэ?

 

-Барилгын үндэсний консерциумд бид санал тавьсан. Газрын хувьд тэдний газар, төр засгаас дэд бүтэц болон зам тээврийн чиглэлээр дэмжлэг үзүүлж байгаа. Харин консерциум банкнаас зээл авснаар буюу өөрийн хөрөнгөөр АСЕМ виллаг барьж байгаа. Тэнд төрийн тэргүүнүүдийг буулгахын тулд хэд хоног ашиглах, төлбөр тооцоо гэх мэтээр нарийвчилсан гэрээг консерциумтай хийнэ. Ер нь бид гурав хоног ч юмуу төрийн тэргүүнүүдийг тэнд буулгана. Харин үүний дараа тэр хөрөнгөө хэрхэхээ консерциум өөрөө шийднэ.

 

-Замын түгжрэлийн асуудлыг хэрхэн шийдэх юм бэ. Үүнийг эртнээс ярихгүй бол асуудал гарах магадлал өндөр шүү дээ?

 

-Өнгөрсөн долоо хоногт бид шаардлагатай замуудтай танилцсан. Энэ үеэр зарим замыг өргөтгөх шаардлагатайгаас гадна гэрэлтүүлэг хийх хэрэгтэй гэж үзсэн. Энэ чиглэлээр бид нийслэлийнхэнтэй яриа хэлэлцээрээ эхэлсэн. АСЕМ-ын арга хэмжээ наадмын дараа болох учраас хотын иргэдийн олонх нь амарсан байна гэж тооцоолж байгаа. Мөн зарим өдрийг амралтынх болгох гэх мэтээр тухайн үед нь шийднэ. Гэхдээ замын түгжрэл гайгүй байна гэж бодож байгаа. Учир нь төлөөлөгчдийн явах маршрут тодорхой. АСЕМ вилла, Сүхбаатарын талбай, “Шангрила” гэсэн тойрогт л явах юм. 

 

М.Өнөржаргал

 
 

- See more at: http://www.unen.mn/content/55132.shtml?alias=unen#sthash.FlQdPurc.dpuf

Жинхэнэ 90-60-90-г мэдрүүлсэн монгол охид
Жинхэнэ 90-60-90-г мэдрүүлсэн монгол охид
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.