Аль эрт устаж үгүй болсон гээд байдаг улаан бурхан өвчний тархалд хүрээгээ тэлсээр байна. ХӨСҮТ-д энэ өвчнөөр өвчилсөн 389 хүн хэвтэж эмчлүүлжээ. Нийслэлийн хэмжээнд халуурч, биеэр нь юм туурсан 2598 хүн бүртгэгдсэн бөгөөд тэдний 356 нь улаан бурхан өвчний халдвар авсан байв. Иймд ХӨСҮТ-өөс иргэдийн дунд нэмэлт дархлаажуулалтын ажлыг эхлүүлэхээр болов. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөх мэргэжилтэн урьж ажиллуулах ажээ.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn