Ноён Б.Нямтайшир зангарагаа харуулсаар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 38 секунд
Ноён Б.Нямтайшир зангарагаа харуулсаар

Ноён Б.Нямтайшир зангарагаа харуулсаар

Барагтай бол телевиз, сонинд гэгээн дvр нь харагдаггvй Монголын хамгийн том компаниудын нэг “Монголын алт” ХХК-ийн ерєнхийлєгч, ноён Б.Нямтайшир єчигдєр тєрийн ордны хvндтэй зочдын тэргvvнд дvvхэлзсэн юм. 
Учир нь 2013 оны сvvлээс хэрэгжиж буй Хєрєнгє оруулалтын тухай хуулийн хvрээнд Монгол Улсын Засгийн газар анх удаагаа vндэсний vйлдвэрлэгчидтэй хийх хєрєнгє оруулалтын хоёр ч гэрээнд гарын vсэг зурсан. Засгийн газар болон “Монголын алт” ХХК, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн хооронд байгуулсан эдгээр хєрєнгє оруулалтын гэрээ нь нийтдээ 1,3 тэрбум ам.долларын хєрєнгє оруулалт шаардагдах аж. 

Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн Гvйцэтгэх захирал Г.Цогт, “Монголын алт” ХХК-ийн ерєнхийлєгч Б.Нямтайшир, Аж vйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, “МАК Цемент” ХХК-ийн захирал Б.Баттулга, “Монголын алт” ХХК-ийн ерєнхийлєгч Б.Нямтайшир нарын vзэглэсэн эдгээр гэрээ хэрэгжсэнээр Дорноговь аймгийн Мандах, Даланжаргалан сумдад vндэсний хєрєнгє оруулагчдын хvчээр цогцлох аварга бvтээн байгуулалт єрнєх юм.
Тухайлбал Мандах суманд босох Цагаан суваргын vйлдвэр дээд хvчин чадлаараа ажиллахад жилд 14.6 сая тонн хvдэр боловсруулж, 310 000 тонн зэсийн, 4000 тонн молибдений баяжмал vйлдвэрлэх аж. 
Цагаан суваргын уурхайн одоогийн батлагдсан нєєцийг ил уурхай хэлбэрээр 18 жилийн хугацаанд гурван vе шаттайгаар ашиглана. Тєсєлд нийт 1.031 тэрбум ам.долларын хєрєнгє оруулалт шаардлагатайгаас 344.4 сая ам.долларын хєрєнгє оруулалт хийгдсэн. Vлдэгдэл 686.6 сая ам.долларыг ХБНГУ-ын болон Олон улсын банк, санхvvгийн байгууллагаас санхvvжvvлэх юм байна.

Тєсєл хэрэгжсэнээр улсын тєсєвт татвар, хураамж хэлбэрээр 3.3 их наяд тєгрєг буюу жилд дунджаар 185 тэрбум тєгрєгийг тєвлєрvvлэх аж. Хамгийн гол нь нутгийн иргэд голдуу 1000 гаруй монгол иргэн ажлын байртай болно.Тvvнээс гадна хєрєнгє оруулагч тал Мандах сумын тєвийг иж бvрэн тохижуулахаар гэрээнд тусгасан нь аргагvй л vндэсний том хєрєнгє оруулагчийн зангаргийг харуулав. 

Энэ єдрийн хоёр дахь буюу “Хєх цавын цемент-шохойн vйлдвэр” тєслийн хєрєнгє оруулалтын гэрээнд Аж vйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, “МАК Цемент” ХХК-ийн захирал Б.Баттулга, “Монголын алт” ХХК-ийн ерєнхийлєгч Б.Нямтайшир нар гарын vсэг зурсан. Даланжаргалан суманд босох “Хєх цавын цемент-шохойн vйлдвэр” ашиглалтад орсноор улсын тєсєвт татвар, хураамж хэлбэрээр 961.9 сая ам.доллар буюу жилд дунджаар 32.1 сая ам.долларыг тєвлєрvvлэх бєгєєд 480 монгол иргэдийг ажлын байраар хангах аж. Тvvнчлэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 120 хvvхдийн цэцэрлэгийг хєрєнгє оруулагч єєрийн хєрєнгєєр барина. 
Монгол Улсын Засгийн газар vндэсний хєрєнгє оруулагчидтай анх удаа байгуулсан эдгээр гэрээний гол тоглогч нь ноён Б.Нямтайшир байсан гэхэд болно. Тун ёсорхуугаар гэрээнд гарын vсэг зурсан ноён Б.Нямтайшир сэтгvvлчдээс цэрвэсээр тун удалгvй гарч одсон юм. Ноён Б.Нямтайширын зангаргаа гэж. 

Эх сурвалж:

Эрх зүйн чадамжтай ч хүлээн зөвшөөрөгдөх чадалгүй засаг тогтлоо
Эрх зүйн чадамжтай ч хүлээн зөвшөөрөгдөх чадалгүй засаг тогтлоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.