МАЯА БҮСГҮЙ ЦАГААН ХАДАГ БАРЬЖ УУЧЛАЛТ ГУЙЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 14 секунд
МАЯА БҮСГҮЙ ЦАГААН ХАДАГ БАРЬЖ УУЧЛАЛТ ГУЙЛАА

МАЯА БҮСГҮЙ ЦАГААН ХАДАГ БАРЬЖ УУЧЛАЛТ ГУЙЛАА

Үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” компани өөрийн нэрийн бараагаа үнэгүй тараана хэмээн шуугиан дэгдээж олны анхаарлыг татсан ч эцэстээ энэ бүхэн худал болж өндөрлөсөн. Тус компанийн захирал Г.Майцэцэгтэй холбоотой асуудал сүүлийн өдрүүдэд багагүй маргаан дагуулаад байна.  Тэрээр Хан-Уул дүүргийн татварын албаны дарга Д.Бадамыг өчигдөр хуралтай байх үеэр цагаан хадаг барин орж өмнө нь болсон хар муу зүйлсийг ингээд мартацгаагаад эвлэрье гэжээ. 

 

Майцэцэгийн уучлалын хариуд  Хан-Уул дүүргийн татварын албаны дарга Д.Бадам: "Хэвлэлээр намайг болоод татварын албыг чи багагүй гүтгэж доромжилсон. Надад цагаан хадаг бариад яахав. Чи энэ бүхнээ албан ёсоор хэвлэл мэдээллүүдээр хэлж, засч залруул. Би гол нь Монгол улсад татвараа төл гэдэг л шаардлага тавьсан. Татвараа төлчихвөл л болох байсан зүйл шүү дээ" гэжээ. Майцэцэгийн хэлсэнчлэн: Майцэцэг Бадамтай эвлэрэх нь бие биенээ дэмжин ажиллах эхлэлийн бэлгэдэл ч юм билүү.

Эх сурвалж: Times.mn

Г.Ёндонсамбуу: Биржээр дамжуулж мах, буудай худалдана гэдэг татвар авах гэсэн л санаа
Г.Ёндонсамбуу: Биржээр дамжуулж мах, буудай худалдана гэдэг татвар авах гэсэн л санаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.