С.Ганбаатар Монголчуудад хандан захидал бичжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 12 секунд
С.Ганбаатар Монголчуудад хандан захидал бичжээ

С.Ганбаатар Монголчуудад хандан захидал бичжээ

527-146286779313131107_1187000671334369_1145451761792002862_o
Ази Европыг дамнасан агуу гүрэн босгосон их овог дээдэс минь "Алагдаж болно ялагдаж болохгүй" гэж сургасан Хөх өвгөдийн үзэл санааг дээдэлж явдаг хүнии хувьд аливаа ялагдалд яснаасаа дургуй Гадна дотны этгээдүүд нийлээд Оюу толгойг зүгээр л дээрэмдэж байна Хутга тулгаагүй ч хууль гарган дээрэмдэх улс төрчдөд ялагдаж болохгүй Дэлхийд гайхагдсан Оюутолгойгоо гадныханд бэлэг бариад зогсохгүй 2037 он хүртэл ногдол ашиг хүртэх боломжгүй болчихсон хүлцэнгүй ард түмнээ өмөөрөх учиртай.
 
Тийм учраас ялагдаж болохгүй Өнгөрсөн дөрвөн жилд улс төрчдөд үзэн ядагдаж ард түмэндээ хайрлагдлаа би. Би ард түмнийхээ татаад тавьсан сум шиг нь байсан Энэ утгаараа миний хэлсэн үг хийсэн үйлдэл байндаа тусч байсан болов уу. Уул уурхайгаас орох баялаг гурван сая иргэдийи сайн сайхны төлөө зориулагдах ёстой гэсэн байр суурийг  мөнхөд илэрхийлж байлаа 44 их наяд төгрөгийн өртэй 250 сая ам доллар зээлж цалингаа тавих дээрээ тулсан Засгийн газарт ялагдаж болохгүй
 
Намайг муулаад доромжлоод ялж байна гэвэл эндүүрэл Монгол оронд 26 жил ноерхсон МАНАН-г арилгах сарниулах учиртай гуравдагч хүчний орон зайг улс төрийн бүлэглэлүүд хэрхэн багалзуурдахыг олон нийт харсан Тэд айдастай байгаа учраас "Босоо Ганбаа хэвтлээ" гэж ихэд баярлан хашгирсан билээ Тэд нарт "Босоо Ганбааг сонгуульд дэвшүүлэхгүй байх хүсэл мөрөөдөл бий Мөн өөрсдийн Номхом морины ногт догшин морины чөдөр" болгох сонирхол ч нуугдаж явааг үгүйсгэхгүй
 
Өнгөрсөн долоо хоногт С.Ганбаатар АН-аас МАН-аас нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гарсан Олон хүн С.Ганбаатараа чи аль намаас өрсөлдөх вэ гэж асууж байна Надад олон намууд санал тавьсаи АН-аас ч МАН-аас санал ирсэн Энэ хоер намд шударга үнэнч эх орноо гэсэн олон зуун гишүүд бий Би тэр хүмүүст "баярлалаа" гэж хэлье Харин Оюутолгойг "бузарласан" Таван толгойг тамирдуулсан, гурван сая иргэдийг зүдрээсэн гуйлгачин Засгийн газарт "Үгүй" гэж хэлнэ
 
Гуйлга гуйхаас өөр ажилгүй шахам Засгийн газрыг бүрдүүлэгч МАНАН бүлэглэлд үйлчлэхгүй Шуудхан хэлэхэд МАНАН-д орсоноос үхсэн минь дээр Би МАНАН-д орвол үзэл санаанаасаа урваж тэд нарт ялагдаж байгаа нь тэр Би улс төрөөс гарахгүй Намайг дэмждэг эрд түмэн эцэг эх шиг минь санаа тавьдаг Дархан-Уул аймгийн иргэд минь байна Иргэдийнхээ төлөө. улсынхаа төлөө ялагдах эрх байхгүй надад.
 
Ялалт ойрхон байна Монголчууд авлигачдыг улс орноо зарагчдыг улс төр бизнесийн бүлэглэлийг ялахад ойрхон байна Тийм учраас хүчээ нэгтгэн МАНАН бүлэглэлийг дуусгах цаг ирсэн МАНАН-г сарниах. дуусгах үйлсэд хүчин чармайлалт гаргаж ажиллана гэдгээ ч амлаж байгаа болно 13-р зуунд морин дэл дээрээ боссон Чингэсийи баатрууд довтлон ирсэн тэр газарт шинэ дэг журам шударга ёс тогтдог байсан гэдэгт итгэдэг Түүн шиг улс орноо аврах дэг журам тогтоох шударга ёсыг бий болгох баатрууд ирж явна гэдэг итгэдэг
 
Өвгөд маань "Алагдаж болно ялагдаж болохгүй" гэж сургасан шүү
 
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН С ГАНБААТАР
2016 оны 05 дугаар сарым 10-ны өдөр Дархан -Уул аймаг
13152889_10153495942272539_299360168_n
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ТӨРСӨН ӨДӨР тохиож байна
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ТӨРСӨН ӨДӨР тохиож байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.