Шинзо Абэ: Путиныг Японд айлчилна гэж найдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 20 секунд
Шинзо Абэ: Путиныг Японд айлчилна гэж найдаж байна

Шинзо Абэ: Путиныг Японд айлчилна гэж найдаж байна

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг  энэ онд багтан Японд айлчилна гэдэгт найдаж буйгаа өчигдөр мэдэгдсэн байна.

Германы Бавари хотод болсон “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалтын дараа тэрбээр, “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ онд багтан Японд айлчлал хийгээсэй гэж хүсч байна. ОХУ-тай яриа хэлэлцээ хийх нь Японы хэлдгээр "хойд газар нутаг" буюу ОХУ-ын өмнөд нутгийн Курилийн арлуудын асуудлыг зохицуулахад чухал ач холбогдолтой. Бид ОХУ-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно” гэжээ.

Мөн тэрбээр, Украины хямрал зэрэг олон улсын тулгамдсан асуудлыг зохицуулах хүчин чармайлтад ОХУ-ыг оролцуулах нь чухал гэв. Украины хямралыг хүчээр зохицуулахыг Япон эсэргүүцэж байгааг тэрбээр дурдаад, шинэчлэл хийхэд нь Украинд туслахаа илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч Владимир Путин Японд айлчлах төлөвлөгөөгүй байгаа. Одоогийн байдлаар уг айлчлал хуваарьт ороогүй байна гэж Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ оны гуравдугаар сарын 31-нд мэдэгдэж байсан юм.

О.Мөнхдуулга

Эх сурвалж: www.TODAY.mn
Ж.Сүхбаатар сайд Нийтийн тээврийн газрын даргыг ажлаа өг гэжээ
Ж.Сүхбаатар сайд Нийтийн тээврийн газрын даргыг ажлаа өг гэжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.