Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нөхөрт нь явуулсан бичлэгийг Т.Чимгээ ил болгох хэрэгтэй гэж үзсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 4 секунд
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нөхөрт нь явуулсан бичлэгийг Т.Чимгээ ил болгох хэрэгтэй гэж үзсэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нөхөрт нь явуулсан бичлэгийг Т.Чимгээ ил болгох хэрэгтэй гэж үзсэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хорих 401 дүгээр ангид ажиллаж, С.Зориг агсны хэрэгт яллагдсан Т.Чимгээтэй уулзлаа. Үүний дараа тэрбээр олон нийтэд хандаж мэдээлэл өгөв.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Т.Чимгээтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Хуралдааны дараа шууд хорих ангид ирж, Т.Чимгээтэй уулзлаа. Хэдийгээр надад шүүхийн гэм бурууг ярих эрх байхгүй ч шүүн таслах үйл явцад хууль зөрчсөн, хүний эрх зөрчсөн Засгийн газартай холбоотой асуудал байгаа юм. 

Т.Чимгээтэй уулзаж, зарим зүйлийг тодруулсан. Зарим нь нууцтай холбоотой болохоор бүх зүйлийг нь хэлэх боломжгүй.  Зарим нэг нууцтай холбоотой мэдээллийг нууцаас гаргахаар боллоо. Гэхдээ Т.Чимгээгийн өөрийнх нь зөвшөөрөлтэйгээр нууцаас гаргахаар боллоо. Т.Чимгээ өнөөдрийн байдлаар 5 жил зургаан сар долоо хоног хоригдож байна. Шүүх таслах үйл явц дунд Т.Чимгээтэй холбоотой маш олон зүйл болсон талаар ярилцлаа. Хорих ангид ял эдэлж байгаа хүн шууд Т.Чимгээ рүү мессеж бичиж, дарамталсан зүйл байсан. Хүний цогцос гэрт нь аваачиж, ээжийг нь айлгаж сүрдүүлсэн явдал ч байсан. Мөн хууль хяналтын байгууллагын нэр бүхий хүмүүс хувийн харилцаа тогтоож, мансууруулах зүйл уух зүйлд нь хийж нүцгэн зургийг нь авч гэр бүлийнх нь хүн рүү явуулсан. Энэ бичлэг нийтэд ил болгож чадаагүй, гэхдээ Т.Чимгээ ил болгох нь зүйтэй гэж үзэж байна. Засгийн газрын хуралдаанаар ярилцана. Биеэ хянах боломжгүй байхад нь гарын хээг нь авч ашигласан явдал хүртэл гарсан байна" гэсэн юм. 

Жендерчин гишvvн
Жендерчин гишvvн
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.