Орхон аймгийн БОЭТ нь эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг орон нутагтаа явуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 57 секунд
Орхон аймгийн БОЭТ нь эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг орон нутагтаа явуулж байна

Орхон аймгийн БОЭТ нь эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг орон нутагтаа явуулж байна

Орхон аймаг нь БОЭТ-өө түшиглэн, Эрүүл мэндийн яам, Жайка ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг 2018 оноос эхлэн орон нутагт анх удаа зохион байгуулж ирсэн.
Дөрвөн жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, мэдлэгээ ЭМЯ, ЭМХТ, Жайка төслийн баг, нийслэлийн болон орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийн удирдлага, хүний нөөц, эмч мэргэжилтнүүдэд танилцуулах сургалт семинарыг орон нутагтаа хийж байна.

Сургалт семинарын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, АШУИС-ын дэргэдэх Монгол Японы эмнэлгийн сургалт хөгжил хариуцсан менежер Б.Баттогтох, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Л.Оюунбилэг, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал болон БОЭТ-ийн удирдлагууд оролцлоо. БОЭТ-нь сургалт эрхлэх багш боловсон хүчин, резидент эмчийн амьдрах орон байр, сургалтын орчин, шаардлагатай танхим, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан орон нутгийн сургалт эрхлэх байгууллага болсон гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.



Сургалт, семинарын үеэр Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь “Эрчимт эмчилгээний сувилахуй”, Яаралтай тусламжийн сувилахуй” чиглэлээр сургалт эрхлэх гэрчилгээг гардан авсан юм. Ингэснээр Орхон аймаг БОЭТ-нь төгсөлтийн дараах сургалтыг явуулахаас гадна, сувилахуй чиглэлээр сургалт эрхлэх боломжтой болж байна. Түүнчлэн манай аймагт бусад аймгийн эмч мэргэжилтнүүд ирж суралцах, өөрийн аймгийн эмч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах зэрэг олон давуу талтай.

Д.Ангараг “Марко Пологийн дурлал” кинонд ерөнхий зураглаачаар ажиллахаар болжээ
Д.Ангараг “Марко Пологийн дурлал” кинонд ерөнхий зураглаачаар ажиллахаар болжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.