Х.Нямбаатар: БНХАУ-ын талаас тавьж байгаа халдвар хамгааллын шаардлагыг бүрэн хангалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 58 секунд
Х.Нямбаатар: БНХАУ-ын талаас тавьж байгаа халдвар хамгааллын шаардлагыг бүрэн хангалаа

Х.Нямбаатар: БНХАУ-ын талаас тавьж байгаа халдвар хамгааллын шаардлагыг бүрэн хангалаа

Өнгөрсөн өдрүүдэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг хилийн боомтуудад ажилласан. Тодруулбал, Шивээхүрэн- Сэхээ боомт цар тахлаас үүдэн өнгөрсөн аравдугаар сараас хойш ажиллаагүйн улмаас долоо гаруй сая тонн нүүрс хуримтлагдаад буй. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцаж, боомтын үйл ажиллагаа энэ сард хэвийн ажиллахаар болоод буй. Энэ хүрээнд тус боомтод хуримтлагдаад буй нүүрсийг богино хугацаанд гаргахаар Хятадын талтай тохиролцжээ.

Энэ талаар тэрбээр "Шивээхүрэн, Цагаандэл, Гашуун сухайт, Ханги боомтууд дээр дөрвөн хоног газар дээр нь ажиллаад ирлээ. БНХАУ-ын талаас тавьж байгаа халдвар хамгааллын шаардлагыг бүрэн хангах нөхцөл үндсэндээ бүрдсэн байна. Засгийн газрын хуралдаанд танилцуулах нэлээдгүй асуудлууд байна" гэлээ.

Амралтын өдрүүдэд дараалсан барилдаантай
Амралтын өдрүүдэд дараалсан барилдаантай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.