“Аюулгүй орчин” арга хэмжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 1 секунд
“Аюулгүй орчин” арга хэмжээ

“Аюулгүй орчин” арга хэмжээ

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын шийдвэрээр “Иргэдээ сонсъё” арга хэмжээг зохион байгуулж, иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу “Аюулгүй орчин” арга хэмжээг дүүргийн Цагдаагийн газартай хамтран 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд зохион байгуулсан.

Арга хэмжээний хүрээнд “Нисэх”, “Ажилчдын алдар талбай” зэрэг газруудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар цагдаагийн пост ажиллуулж эхэлсэн бөгөөд архины хамааралтай иргэнийг нийгэмжүүлэх, архины албадан болон сайн дурын эмчилгээнд хамруулах, иргэдийн аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Дүүргийн Цагдаагийн газраас нийт 92 иргэнийг "Өлзийт асар" ТББ-д хүлээлгэн өгч 10 иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулан ажилласан.

Э.Нарангэрэл, Д.Отгонцэцэг, О.Насанбурмаа нар тэмцээний салхийг хагална
Э.Нарангэрэл, Д.Отгонцэцэг, О.Насанбурмаа нар тэмцээний салхийг хагална
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.