Та ингэдэг бол уугаад хэрэггүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 21 секунд
Та ингэдэг бол уугаад хэрэггүй

Та ингэдэг бол уугаад хэрэггүй

Архи огт зохидоггүй хүмүүс байдаг. Ихэвчлэн ямар нэгэн хүнд архаг өвчтэй тохиолдолд ингэдэг. Гэхдээ биеийн ерөнхий байдал нь эрүүл атал архинаас хол байх нь дээр тохиолдол ч бас байдаг. Ийм тохиолдолд хүний бие мах бод архийг битгий уу гэсэн дохио өгдөг аж. Гол нь тэдгээр шинж тэмдгийг хүн өөрөө сайн таньж мэдэх нь чухал. Ингээд та архи уух хэрэггүй гэдгийг илтгэх шинж тэмдэгүүдийг нэрлэж байна.

1. Ам хуурайшиж, гашуун амт амтагдах

Ам хуурайшаад байвал элэг асуудалтай байгаагийн тод шинж. Ийм шинж тэмдэгтэй хүн архи уудаг бол таны бие туйлдаж байна гэсэн үг. Аманд гашуун амт амтагдах, ялангуяа архи уусны дараа, шартах үед гарч байвал элэг муудсанаас гадна нойр булчирхайд өөрчлөлт орсны шинж. Тиймээс архи таны эрүүл мэндэд аюул учруулж байна гэж ойлго.

2. Архи уусны дараа нүүр улайх.

Архи уухад судас тэлэгддэг учир нүүр улайх нь түгээмэл үзэгдэл. Эрүүл хүнийх бол энэ улайлт удалгүй алга болох учиртай. Хэрэв зүгээр болохгүй удвал та болгоомжлох хэрэгтэй. Нэг талаас та архины харшилтай, эсвэл даралтны асуудалтай болжээ гэж ойлгож болно. Зарим хүний бие мах бод этанолыг хор болгон урвуулдаг тохиолдол ч бий. Ийм шинж тэмдэгтэй хүн архи уухгүй байгаад зогсохгүй нарийн мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.

3. Архи уусны дараа ой санамжийн тал дээр асуудал үүсэх

Архи уугаад маргааш нь яасан юу болсноо санахгүй байгаа бол энэ маш аюултай дохио. Та архины хамааралтай болж байгаагийн хамгийн анхны шинж тэмдэг. Нөгөөтээгүүр согтууруулах ундаа таны тархины эд эсэд эргэж нөхөгдөшгүй хохирол учруулж байна. Ийм хүн архинаас маш хол явах хэрэгтэй.

4. Энэ тэнд хөхрөлт үүсэх, хавагнах

Энд архи уухаараа тавьтаргүй болдог хүний тухай яриагүй шүү. Яагаа ч үгүй байхад биеийн хаа нэгтээ хөхрөлт үүсэж, ялангуяа нүдний доод зовхи хөхөрч, нүүр нэлэнхийдээ хавагнах нь бөөр муудаж, элэг тань танд баяртай гэж хэлэхэд дөхсөн байна. Тиймээс архинд баяртай гэж хэлээрэй.

5. Хумс, уруул хөх туяатай болох

Архи уухад таны хумс, уруул хөх туяатай болдог бол зүрх судас архийг хүлээж авахгүй байна. Ер нь зүрх судас муутай, цусан хангамжийн дутагдалтай хүнд ийм шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ та урд нь зүгээр байж байгаад архи уухад ингэж байвал таны бие махбод архийг битгий уу гэсэн дохио өгч байна.

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар авлигатай тэмцэж байгаа нь буруу болчихсон уу
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар авлигатай тэмцэж байгаа нь буруу болчихсон уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.