Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын Сенатын зэвсэгт хүчний хорооны дарга, Сенатор Жон Маккэйнтэй уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 11 секунд
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын Сенатын зэвсэгт хүчний хорооны дарга, Сенатор Жон Маккэйнтэй уулзлаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын Сенатын зэвсэгт хүчний хорооны дарга, Сенатор Жон Маккэйнтэй уулзлаа

 

АНУ-ын нөлөө бүхий улс төрч Жон Маккэйн тус улсын Сенатын танхимын гишүүнээр 1986 оноос дөрөв дэх удаагаа сонгогдоод байна.

Тэрээр одоо Индиан иргэдийн асуудал, Улс орны дотоод аюулгүй байдал, засаг захиргаа, Сенатын гадаад харилцааны асуудлаарх Хороодын гишүүнээр тус тус ажилладаг. 2015 оны 3 дугаар сард АНУ-ын Конгрессын Сенатын Зэвсэгт хүчний хорооны даргаар томилогдсон байна. Тэрээр Монголд хоёр удаа ирсэн, манай улсад элэгтэй нэгэн ажээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Жон Маккэйн нар уулзалтын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.

Монгол Улсад анх удаа чөлөөт, ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой энэ оны долдугаар сард Улаанбаатар хотноо болно. Үүнтэй холбоотойгоор Жон Маккэйн санал оруулж, Монголын ардчиллыг дэмжсэн тухай АНУ-ын Конгрессийн тогтоол гарахаар болжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ц.Нямдорж 7 сарын 1-ний хэргийг терроризм гэж дүгнээд, үргэлжлүүлж шалгахыг АТГ-аас хүслээ
Ц.Нямдорж 7 сарын 1-ний хэргийг терроризм гэж дүгнээд, үргэлжлүүлж шалгахыг АТГ-аас хүслээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.