Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт” үйлдвэрийн захирлууд хоёр удаа тансаглаж, алдаа гаргасан нь үнэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 13 секунд
Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт” үйлдвэрийн захирлууд хоёр удаа тансаглаж, алдаа гаргасан нь үнэн

Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт” үйлдвэрийн захирлууд хоёр удаа тансаглаж, алдаа гаргасан нь үнэн

ЗГХЭГ-ын дарга Г.Оюун-Эрдэнэ дараах мэдээллийг өгөв:     

Онцгой дэглэм тогтоосны үр дүнд энэ онд “Эрдэнэт” үйлдвэрийн улсын төсөвт оруулах нийт орлого үйлдвэрийн 42 жилийн түүхэнд анх удаа 1 их наяд төгрөг давлаа.

Гэхдээ энэ үйлдвэртэй холбоотой өндөр үнийн дүн бүхий худалдан авалтын дараа Засгийн газраас хоёр ч удаа хатуу сануулга өгсөн. Дахин захирлууд тансаглавал ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авна гэдгийг Ерөнхий сайд танилцуулсан. Ийм алдаа гарсан нь үнэн. Иргэд шүүмжлэх нь ч аргагүй юм. Төрийн  өмчийг үнэгүйдүүлж болохгүй. Засгийн газар бүх талаар ААН-үүдээ дэмжиж байхад төрийн өмчит үйлдвэрүүд алдаа гаргах ёсгүй. 

2016 онд улсад 184 тэрбум төгрөгийг улсад тушаажээ. Харин 2019 онд 963 тэрбум, 2020 онд 1 их наяд төгрөгийг давсан татварыг төлсөн. Энэ том амжилтын үр шимийг Монголчууд бид нийтээрээ хүртэж байна. Үйлдвэр ийм хэмжээний хүчин чадалтай болж, улсын төсвийн ачааллаас хуваалцаж байна. Үйлдвэрийн хамт олон сайн ажилласан. Иймд үйлдвэрийн удирдлагад хатуу сануулга өгсөн юм. Энэ ташрамд хэлэхэд үйлдвэрийн 49 хувийг  эзэмшигч тал ирэх оны долдугаар сард Арбитрын шүүхэд хандахаар зэхэж байгаа тухай мэдээллийг бид авсан.           

“Эрдэнэт” 650 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт гаргаснаар үйлдвэрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй. Учир нь татварын дараах ашиг нь 500 орчим тэрбум төгрөг байгаа юм. Хэдийгээр КОВИД-ын үр нөлөөг харгалзан урьдаас бэлдээгүй ч үйлдвэрийн ашиг ийнхүү өссөнд хатуу сахилга бат ихээхэн нөлөөлсөн. Мөн үүнд зэсийн үнийн өсөлт нөлөөлөөгүй.             

2019 онд тус үйлдвэр 963 тэрбум, 2020 онд 1 их наяд төгрөгийг давсан татварыг улсад төлжээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАР ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА БАЙХДАА ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 140 МАШИН ХУДАЛДАН АВЧЭЭ
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАР ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА БАЙХДАА ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 140 МАШИН ХУДАЛДАН АВЧЭЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.