МАН-ын айдас, АН-ын боломж: "38:38" хувилбар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 27 секунд
МАН-ын айдас, АН-ын боломж: “38:38” хувилбар

МАН-ын айдас, АН-ын боломж: “38:38” хувилбар

Намрын чуулган халуухан эхэлж буй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцийг шинэчлэх санал оруулж, ид хэлцэгдэж байна.

2015 оны төсвийн төсөл, Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх гээд үргэлжилнэ. Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулахаар УИХ-аас ажлын хэсэг  байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Р.Бурмаа ажиллаж байгаа. УИХ-д суудалтай суудалгүй улстөрийн намуудаас санал авч, олон нийтээр хэлэлцүүлсэн.  Сонгуулийн одоогийн мөрдөж буй хуулийг МАН олонхи байхдаа цөөнхийн шаардлагаар хэлэлцүүлж, батлахдаа  цахим машинаар саналыг хуудсын тоолуулахаар оруулж баталсан байдаг.

Тэр цагаас МАН-ынхны хэлснээр “нар үзээгүй” сонгуульд үргэлжилж ялагдал амссаар ирэв. Тиймээс сөрөг хүчнийхэн хамгийн  түрүүнд “хар машин”-аар санал тоолдгийг Сонгуулийн тухай хуулиас хасуулах, үгүйдээ л маргаан гарсан тохиолдолд гар аргаар тоолно гэсэн заалт оруулахаар зүтгэх нь дамжиггүй. Уг нь нэршил нь  “Хар машин” биш  саналын хуудас тоолох автомат машин  л даа. УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн гээд дараалсан сонгуулиудад “ялагдсан” гол буруугаа МАН “хар машин”-д өгдөг. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал тооллогыг автомат машинаар  тоолно гэдэг заалт хэвээрээ үлдэх юм билээ. Сонгуулийн дараа хэсгийн хороодыг санамсаргүй байдлаар сонгож гар аргаар тоолж, саналын хуудсыг тулгадаг. Шинэчилсэн хуулийн төсөлд аль хэсгийн хороонд гар аргаар давхар тоолохыг “шодох” байдлаар тусгахаар төлөвлөжээ.

Нэг тойрогт нэг намынхан хоорондоо өрсөлдөхгүй

Сонгуулийн хуулийн маргаан, мэтгэлцээн голлон өрнөх хэсэг нь энэ юм. 2012 оны УИХ-ын сонгуулийг 28:48 хувилбараар явуулсан. АН- 35.32, МАН- 31.31, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл -22.31, харин ИЗНН -5.51 хувийн санал авч “дөнгөн данган”  босго давж байв. Таваас дээш хувийн санал авсан намуудын 28 суудалдаа хувааж хамгийн их ногдвор гарснаас  нь эхэлж  суудлыг хуваарилсан.  Жагсаалтаар хуваарилахад

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.