Бие биедээ үнэхээр хайртай эсэхийг мэдэх 22 шинж тэмдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 33 секунд
Бие биедээ үнэхээр хайртай эсэхийг мэдэх 22 шинж тэмдэг

Бие биедээ үнэхээр хайртай эсэхийг мэдэх 22 шинж тэмдэг

Бие биедээ үнэхээр хайртай эсэхийг мэдэх 22 шинж тэмдэг
Та хэн нэгэн залуу/бүсгүйтэй танилцаж бие биенээ насан туршдаа хайрлаж, үнэнч байхаа тангараглахад таныг нэгэн асуулт түгшээх болно. Таны хайрлаж байгаа хүн үнэхээр тангарагтаа үнэнч байж чадах эсэхийг илэрхийлэх 23 шинжийг танд хүргэж байна. Та түүнийг зүгээр л ажигла. 

1. Тантай харьцахдаа дотнын найзтайгаа харьцаж байгаа юм шиг л харьцдаг. 

2. Таны захисан зүйлийг ч юм уу, таныг өвчтэй байхад эм авахын тулд явдаг замаасаа гажихад хэзээд бэлэн. Ямар ч замаар явсан, хэдэн цаг зарцуулах нь түүнд хамаагүй. 

3. Таныг тэнэг зүйл хийж байгааг эвтэйхэн, элдэв муу санаагүйгээр танд шууд л хэлнэ. 

4. Таныг хэдэн цагаар хоцорч түүнийг хүлээлгэсэнд тэрээр бухимддаг, та хоёр бие биендээ итгэдэг, харилцан ойлголцдог ч гэсэн.

5. Таныг санасан үедээ танд “Сайн уу … ” гэсэн үгтэй мессеж ч юм уу, утсаар зүгээр залгана. Ингэхдээ таны хувийн орон зайд халдаж, таныг ажлаас тань огт хөндийрүүлэхгүй. 

6. Тэр жижиг гэлтгүй бүх зүйлийг санадаг: жишээ нь таны товлосон уулзалт одоо болж байгааг, хэзээ ч юм яриан дундаа дурьдсан дургүй зүйлс зэргийг тухайн үйл явдалтай холбоогүй байхад ч тэрээр санана. 

7. Хувийн орон зайг тань хүндэлнэ, яг одоо та ганцаар байхыг хүсвэл, эсвэл муудалцсаны дараа зүгээр л тайвшрахыг хүсвэл. 

8. Түүний зүгээс гуйж байгаа уучлалт нь чин сэтгэлээсээ байна уу (үнэхээр түүний буруу байсан бол) эсвэл зүгээр л яриаг дуусгах гэж уучлал гуйв уу? (Та үнэхээр хайртай бол хайртай хүнийхээ хийсэн алдаатай зүйлийг байнга сануулаад байхгүй биз дээ) 

9. Тэр таны тавагнаас хоол халбагадаж идэхдээ дандаа асуудаг, гэхдээ таныг дуугүй шууд өөрийнх нь тавагнаас авч идэхэд юу ч бодохгүй. 

10. Таны удаан хугацаагаар хүлээсэн маш том боломж иржээ, гэхдээ таны амьдралыг орвонгоор нь эргүүлэх боломж. Таны хайрт боломжоо ч алдахгүй, амьдралаа ч орвонгоор эргүүлэхгүй алтан дундаж аргыг олох болно. Үүнийг копромисс гэнэ. Хэрвээ эсрэгээрээ таны хайртад том боломж олдоход тэрээр юуны түрүүнд танаас зөвлөгөө авахаар хандав уу? 

11. Давтагдах, уйтгартай ажилд дургүй болохоор таны өмнөөс тэр хийдэг үү? (тэр өөрөө ч бас дуртай биш). 

12. Өөрийнх нь саналд нийцэхгүй байгаа ч тэр таны санаа бодлыг хүндэлдэг үү. Таны буруу гэдгийг тэр тайлбарлах ч үгүй. 

13. Ямар нэгэн зүйлд донтон хичээллэж байгаад тань тэр элдэв гомдол хэлэхгүй (гэхдээ нэг анхаарах зүйл бий: таны хобби хэн нэгнийг мөрдөж мөшгөөд эхэлбэл таныг ойлгох болно гэж бүү найдаарай) 

14. “Өөр рүүгээ бүтээлэг татаад” байгаа нь түүнд чухал биш танд тухтай байх нь чухал. 15. Их хайрын жижиг илрэл (гар гараасаа барилцах, харц тулгарах ) нь та хоёрын харилцааны чухал хэсэг гэдгийг тэр мэднэ. 

16. Таныг олон хүмүүсийн хажууд үнсээд зургийг нь дарж Инстаграм дээр тавина. Бүр дахин дахин шүү. 

17. Цадаагүй байсан ч бялууныхаа сүүлчийн хэсгийг танд өгөхөөс тэр татгалзахгүй. 

18. Хариу хүсэхгүйгээр танд туслахад дандаа бэлэн байдаг. 

19. Таны төрсөн өдрөөр дандаа ямар нэгэн онцгой зүйл зохион байгуулна. “Би төрсөн өдрөө тэмдэглэхгүй”, “Элдэв зүйл зохион байгуулж чамайг зовоохыг хүсэхгүй байна” гэсэн үгийг тэр үл тооно. 

20. Найз нөхөд, төрөл төрөгсдийн хооронд үүссэн элдэв маргаантай асуудлыг тэр тэвчээртэй сонсож танд үнэтэй зөвлөгөө өгнө. Хэн нэгний санаа бодлыг хүлээн зөвшөөрч байгаа нь түүний ашиг сонирхолыг гүйцэлдүүлж байгаа хэрэг биш шүү. (эсвэл зүгээр сэтгэлээ нээж ярилцахад таныг тэвчээртэй сонсоод сууна) 

21. Тэр хичнээн хүндхэн байдалд байсан ч гэсэн танд ямар ч буруу өгч нуруун дээр чинь илүү ачаа үүрүүлэхгүй. Асуудалтай байгааг нь мэдэж чадлынхаа хэрээр туслахыг тэр хүлээн зөвшөөрч танд найдна. 

22. Хайртай гэдгээ хэлэхээс тэр айхгүй. Анхных байна уу, хэдэн мянган удаагийнх байна уу, хашгирч байна уу, шивнэж байна уу хамаагүй, хамгийн гол нь чин сэтгэлээсээ үнэнчээр урьд өмнө хэнд ч хэзээ ч хэлж байгаагүй юм шиг хэлэх нь чухал. 
Олон улсын 14 тэмцээнд бид нүүрээ улалзуулах уу
Олон улсын 14 тэмцээнд бид нүүрээ улалзуулах уу
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.