Н.Учрал: Төрийн албанд ажиллах залуус алга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 33 секунд
Н.Учрал: Төрийн албанд ажиллах залуус алга

Н.Учрал: Төрийн албанд ажиллах залуус алга

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байгаа бөгөөд Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ гишүүн Н.Учрал хэлсэн үгэндээ “Төрийн албаны зөвлөл хандлагаа өөрчлөх ёстой. Би гишүүнийхээ хувьд төрийн албаны батласан хуулийг дэмждэггүй. Яагаад гэвэл энд ялгаварлан гадуурхалтыг бий болгодог. Манай улс төрийн албаны шинэчлэл хийхийн тулд “Мэррит” зарчмыг ойлгох ёстой. Энэ нь чадахуй буюу гүйцэтгэлд суурилж байгаа зарчим. Жишээлбэл: Сингапури 300 төрийн албан хаагчтай. Ур чадвар тухайн хүний гүйцэтгэлийн үнэлгээнд суурилж төрийн албыг чадавхжуулдаг. Сингапурын хамгийн өндөр цалинтай, нийгмийн баталгаатай, чадавхид суурилсан ур чадвартай хүмүүс төрийн албан хаагчид. Гэтэл манай улс уг зарчмыг шатлан дэвших зарчим гэж ойлгодог. Тиймдээ ч хэдэн жил ажилласанаар, өдрийг өнгөрөөж, нүүрээ уншуулснаар нь үнэлдэг. Энэ хандлагыг өөрчлөхгүй бол ажиллах хүн олдохгүй. Төрийн алба хуулиа өөрсддөө зориулж хийсэн. Залуучууд яагаад төрийн албанд орох гээд байгаа учираа ч ойлгоогүй байгаа. Яг одоогынх шиг цалин, хангамжтай, хандлагатай төрийн албанд залуус яах гэж орох юм бэ" хэмээн онцлов

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК – ийн албан хаагчидтай уулзаж, санал солилцлоо
Мэдээлэл холбооны сүлжээ ХХК – ийн албан хаагчидтай уулзаж, санал солилцлоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.