Путин, Обама нарын уулзалт олон асуудлыг шийднэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 59 секунд
Путин, Обама нарын уулзалт олон асуудлыг шийднэ

Путин, Обама нарын уулзалт олон асуудлыг шийднэ

Хэдхэн цагийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар уулзах билээ. Энэ талаар “TASS агентлаг мэдээллээ.

 

 

Олон улсын анхаарал Нью Йорк хотноо төвлөрч байна. Учир нь дэлхийд эдийн засаг, байгалийн баялаг болон армийн хүчээрээ тэргүүлдэг ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар уулзахтай холбоотой билээ. Хоёр улсын харилцаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас муудаж эхэлсэн бөгөөд нэг үгээр “үл итгэх” харилцаатай гэхэд болно.

 

“Жил орчим үргэлжилсэн дайсагнасан харилцаа өнөөдрөөр дуусгавар болох боломжтой” хэмээн хэвлэлүүд онцолж байна. Удирдагчид Сири болон Украины хямралын асуудлаар ярилцах юм. “Уулзалт Москвагийн цагаар 21.00 цагт болно” хэмээн оросын “TASS” агентлаг уламжилсан.

 

“Тэд ойролцоогоор хоёр цаг ярилцах төлөвлөгөөтэй байгаа” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жек Карней мэдэгдлээ. Уулзалт товлосон цагтаа зохион байгуулагдах болно. Учир Путин өнөөдөр Америкт ирж, албаны хүмүүстэй уулзсан билээ. Тэрбээр Америкт ирсэн даруйдаа тус улсын “CBS” болон “PBS” сувгийн сэтгүүлч Чарлье Росетэй ярилцаж, жилийн орчмын дараа анх удаа барууны хэвлэлд ярилцлага өглөө.

 

Путин ярилцлагынхаа эхэнд Сирийн хямралд сэтгэл зовниж буйгаа илэрхийлээд “Сири улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй хэт даврагчид буюу “Халифын вант улс” бүлэглэл өдрөөс өдөрт хүчирхэгжихээс гадна зэр зэвсгийн хувьд илүү боловсронгуй болж байна. Мөн хэт даврагчид Сирийн газар нутгийн 50 дээшгүй хувьд нь хяналтаа тогтоож, эрх дураараа аашлах боллоо. Сирид дэгдсэн иргэний дайны улмаас хохирогч болсон хүний тоо хэдэн саяар хэмжигдэж байна. Бид Ерөнхийлөгч Башар аль Ассадын дэглэмийг авч үлдэхэд гол анхаарлаа хандуулж, туслах нь зөв. Ассад сайн удирдагч, мөн хэт даврагчидтай хэрхэн тулалдахаа мэддэг. Хамгийн гол нь Ассадад хүч буюу олон улсын дэмжлэг дутаад байна. Орос, Сири улсад туслаж байгаа. Бид эхний ээлжинд иргэний дайны хохирогчдод хүмүүнлэгийн тусламж нийлүүлж эхэлсэн. АНУ-ын төрийн тэргүүнтэй уулзахыг зөвшөөрсөн минь Сирийн иргэдэд санаа зовнисон учир. Бид эвтэй байвал Сирийг хямралаас гаргах хялбар. Улс төр хялбар тоглоом биш” гэж хэлжээ.

 

Тэрбээр мөн Украины хямралын асуудлаар байр сууриа хүргэсэн бөгөөд Украины удирдлагууд биднийг хямралдаа буруутгасаар байгаа. Гэхдээ бид тус улсын хямралд оролцоогүй. Би хэзээ ч иргэд хохирох шийдвэрт гарын үсгээ зурахгүй. Мөн салан тусгаарлагчдыг бид зэвсгээр хангадаггүй. Орос өнөөдрийг хүртэл зүүн хязгаарын иргэдэд хүмүүнлэгийн тусламж нийлүүлж, хоосон зайг нь нөхөхийг хичээж байна. Бидний хийсэн бүхнийг буруутгах хэрэггүй. Хүйтэн дайн, зөрчил мөргөлдөөний жилүүдэд Орос хэзээ ч Украины гараас тавиагүйг мартах учиргүй. Обаматай Сири болон Украины асуудлаар ярилцах болно. Москва энэ уулзалтаас олон зүйлийг хүсч байна” гэжээ.

 

Энэхүү ярилцлага 29 минут 19 секунд үргэлжилсэн бөгөөд Украины хямралд Орос холбоогүй гэдгээ батлахыг оролдсон өнгө аястай болсон хэмээн Путинтэй ярилцсан сэтгүүлч мэдэгджээ. Сэтгүүлч “Мэдээж хэрэг Путинийг үнэн, худал ярьж буйг би мэдэхгүй. Энэхүү ярилцлага олон улсын сонорт хүрсэний дараа бүх зүйл тодорхой болно” гэсэн байна.

 

Цагаан ордны хэвлэлийн төлөөгч Эрнест “Удирдагчдын уулзалт олон асуултад хариулах байх. Уулзалтад хоёр тал гол анхаарлаа хандуулж байна. Тэд өөрсдийн эрх ашгийнхаа төлөө бус олон сая иргэний асуудлаар ярилцах болно” гэж хэлжээ.

 

Уулзалтаар хоригийн асуудлаар ярилцах нь тодорхойгүй байгаа хэмээн “TASS” агентлаг мэдээлэв. Үнэндээ хориг арга хэмжээнүүдээс болж хоёр улс таарамжгүй харилцаатай болсон. Украины зүүн хязгаарын Донецк, Луганск мужид Оросын талыг баримтлагчид хяналтаа тогтоохыг санаархаж, Крымийн хойг Оросын эх газарт дагаар орсны дараа Вашингтон эргэлт буцалтгүй Москвад хориг тавьсан юм. “Мэдээж хэрэг Украины асуудлаар ярилцах учир дээрх асуудал хөндөгдөх боломжтой” хэмээн Путиний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

 

Өнөөдрийн уулзалт “үр дүнгүй” болох өндөр магадлалтай гэж “AFP” агентлаг мэдээлэв.  Путин, Обама нар нэг бус удаа уулзаж байсныг мартах учиргүй. Тэд 2012 оноос хойш таван удаа уулзаж, долоон цагийг уулзалтад зарцуулжээ. 2009 оны аравдугаар сард удирдагчид Москва хотноо уулзаж, хоёр цаг ярилцсан бол 2012 оны нэгдүгээр сард Мексик хотноо уулзсан билээ. Энэхүү уулзалт хоёр цаг үргэлжилсэн. 2013 оны наймдугаар сард Их Британи улсад “Их 8”-ын уулзалт зохион байгуулагдсан билээ. Путин, Обама нар хоёр цаг 20 минут ярилцжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард удирдагчид Францад уулзаж, 15 минут ярилцсан бол Бээжин хотноо болсон “АПЕК”-ийн уулзалтын үеэр 19 минут ярилцсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Хятадын амбиц ба “Бүс ба Зам” санаачилгын бас бус асуудал
Хятадын амбиц ба “Бүс ба Зам” санаачилгын бас бус асуудал
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.