"Сайн бодлого" буюу 21 мянган төгрөг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
“Сайн бодлого“ буюу 21 мянган төгрөг

“Сайн бодлого“ буюу 21 мянган төгрөг

Засгийн газраас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үнэ тогтворжуулах нэрээр дөрвөн их наяд төгрөгийг үр дүнгүй цацаж орхилоо. Дөрвөн их наяд шүү дээ... Энэ бол асар их мөнгө. Монгол Улсын иргэн бүрт таван жилийн хугацаанд сар бүр 21.000 төгрөг өгөх хэмжээний мөнгийг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр тараасан нь ихэнх нь зориулалтын бус зүйлд зарцуулагдсан байх юм. Энэ бүгдийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын шалгалт тогтоочихсон байдаг. Гэтэл тэдний үнэ тогтворжуулахаар тарааж орхисон дөрвөн их наяд төгрөг өөрөө эргээд мөнгөний ханшийг унагаж, үнэ өсгөх "сайн бодлого" болж хоцорсон гэдгийг Ерөнхий сайд асан Д.Содном гуай эрх баригчдад сануулж байлаа. Энэ дөрвөн их наяд төгрөг ардаа нэг нэг том улс төрчтэй хувийн компаниуд руу л урсаж орсон гэдэг нь тодорхой. Энэ чинь "сайн бодлого уу"?

Д.Элбэг

Си даргын “Микрочип“
Си даргын “Микрочип“
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.