1990 оны есдүгээр сард БНМАУ-ын Бага хурал байгуулагдахад Ц.Элбэгдорж УБХ-ын гишүүн бөгөөд Нийгмийн бодлогын байнгын хорооны нарийн бичгийн даргаар батлагдаж байв.
1992 онд анхны байнгын ажиллагаатай парламент Улсын их хурал буй болоход МоАН-аас С.Зориг, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, МҮДН-ээс Да.Ганболд, Г.Ганболд, МСДН-аас Р.Гончигдорж нар сонгогджээ. Гэвч Хөвсгөл аймгийн 46 дугаар тойргоос сонгогдсон Ц.Элбэгдорж төдөлгүй УИХ-аас хөөгдөн оронд нь Р.Одонбаатар нөхөн сонгуулиар халааг нь авч байв. УИХ-ын гишүүн байх эрхээ хасуулсан анхны тохиолдол энэ байсан боловч Ц.Элбэгдоржийн хувьд ердөө эхнийх нь байжээ.
1996 онд УИХ-д хоёр дахиа сонгогдсон Ц.Элбэгдорж 1998 оны дөрөвдүгээр сарын 25-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон ч гурван сар бололгүй огцорсон юм. Ингээд долоодугаар сарын 23-наас арванхоёрдугаар сарын 09 хүртэл Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр ажилласан билээ. Түүнийг уг албыг хашиж байх хугацаанд С.Зориг гишүүн бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан ноцтой хэрэг гарч байлаа.
Ерөөс 1996-2000 оны УИХ-ын хугацаанд одоогийн АН асар их барцадтай байсан гэж үзэж болно. Учир нь, С.Батчулуун, Д.Энхбаатар, Д.Баттулга нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэн шүүхээр яллаад шоронд хорьсон юм. Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхий сайдын албанаас анх удаа огцорсон тохиолдол нь энэ үед болсон агаад 2004 онд гүйцэтгэх засаглалын тэргүүн болоод хоёр дахь удаагаа огцорч байв. Ер нь одоогийн Ерөнхийлөгч маань 1992, 1996, 2008 оны парламентад нийт гурвантаа сонгогдсон бөгөөд 2000 оны УИХ-ын сонгуульд Дорнод аймгийн 16 дугаар тойрогт өрсөлдөөд хэн ч үл таних Б.Баатарзориг гэдэг багш залууд далаараа тавиулж байсан юм. Харин АНУ-д суралцаж байсан тул 2004 оны сонгуульд нэр дэвшиж чадаагүй ч түүнд бас аз тохиосон гэж болно. Ц.Элбэгдорж УИХ-д дөрвөн удаа нэр дэвшээд нэгд нь ялагдаж, нэг удаад нь хөөгдөхдөө байнгын хорооны даргаар сонгогдож үзсэнгүй. Харин 1996-1998 онд УИХ-ын дэд даргаар ажиллаж байв.
Тэр бас нэг ч удаа яамны сайдын алба хашиж үзээгүй бөгөөд “сразу майор” гэдэгчлэн шууд яам алгасаад хоёр удаа Ерөнхий сайд болохдоо хоёуланд нь огцорчээ. 2004 оны УИХ-ын сонгуульд МАХН (МАН) 37, “Эх орон-Ардчилал” эвсэл 35, БНН 1, бие даагчид 3 суудал авахад Ерөнхий сайд Н.Энхбаяр УИХ-ын даргаар сонгогдмогцоо Ц.Элбэгдоржид эвслийн Засгийн газрыг тэргүүлэх санал тавьсан байдаг. Наадмын өмнө сонгуулийн дүн гарсан ч долоодугаар сарын 29-нд л тангараг өргөх ёслол болсон юм. Ингээд сонгуулийн дүн нийтэд ил болсноос даруй бүтэн сарын дараа УИХ-ын даргыг МАХН-аас, Ерөнхий сайдыг АН-аас сонгохоор тохирчээ. УИХ-ын дарга болсон Н.Энхбаяр Ардчилсан намаас хэнийг гүйцэтгэх засаглалын тэргүүн болгох толгой гашилгасан бодолд удтал автсаар АНУ-аас ирээд байсан Ц.Элбэгдоржийг дуудаж ярилцжээ. Өөрт нь Ерөнхий сайдын алба хаах хүсэлт тавина чинээ санаагүй Ц.Элбэгдоржийн хувьд аль нэг яамны сайдын алба л горьдож явсан гэлцдэг. Гэхдээ эр хүний толгойд эмээлтэй, хазаартай морь багтана гэгчээр мань эр Засгийн газрын Шадар сайдын албыг илүү хүсэж байсан гэх нь буй.
2004 оны наймдугаар сарын 20-нд Ерөнхий сайдаар томилогдсон Ц.Элбэгдорж Их эвслийн Засгийн газрын тэргүүнээр хоёр жил ажиллах болов. “Зөвшилцөл” хэмээх хоёр бүлгийн баримт бичигт тохиролцсоноор Ц.Элбэгдорж 2006 оны зун албаа өгөх ёстой байлаа. Гэвч 2006 оны нэгдүгээр сарын 25-нд буюу хугацаанаасаа бараг хагас жилийн өмнө Ц.Элбэгдорж ажлаа өгөхөд хүрсэн юм. Тэгэхдээ Ц.Элбэгдорж огцрох нь бүр эртнээс мэдэгдэж байв. Жишээ нь, 2005 оны аравдугаар сард УИХ дахь АН-ын бүлэг татан буугдаж “62-ын бүлэг” гээч бий болсноор Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн Засгийн газар эрх зүйн чадамжгүй болчихоод байсан билээ. Сайтар бодох юм бол Ерөнхий сайд байхдаа Ц.Элбэгдорж МАХН-ын илбэн тохинуулах арга сүвд толгой нь эргэчихсэн байжээ.
УИХ-ын дарга Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч болоход түүний тойрогт нөхөн сонгууль болсон юм. Энэ тойрогт АН-аас Ц.Элбэгдорж, МАХН-аас хотын дарга М.Энхболд нар халз үзэх нь тодорхой болоод байлаа. Тэгсэн Ерөнхий сайд Ц.Элбэгдорж тус нөхөн сонгуульд оролцохоос гэв гэнэт татгалзан нэрээ татаж авснаар АН-аас хэн ч өрсөлдөлгүй М.Энхболд улаан шугамаар УИХ-д орж ирсэн билээ. Энхбаяр-Элбэгдорж хоёрын дунд ямар наймаа, тохиролцоо болсныг тэр хоёроос ондоо хэн ч мэдэхгүй. Ерөөсөө ямар нэг тохироо болсон уу, үгүй юу гэдэг нь ч бүрхэг. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын телевизэд өгсөн ярилцлагаас үзвэл тэр л анх Ц.Элбэгдоржийг 2004 оны сонгуулийн дараа Ерөнхий сайд болгосон гэнэ. Тэгвэл Ц.Элбэгдоржийг унагах ажлыг ч бас Н.Энхбаяр хийсэн бололтой. 2006 оны нэгдүгээр сард М.Энхболдыг Засгийн газрын тэргүүн болгосноор Ц.Элбэгдорж амаараа шороо үмхэх гээч л болсон. Ерөнхий сайдаас мултарснаар тэр ахиад л лааз өшиглөсөн билээ. Н.Энхбаярт муужиртлаа молигодуулсан нь түүний хилэнг аймшигтай асаасан нь маргаангүй.
Тиймээс Н.Энхбаярт өшөөтэй мэт хандаж байгаа хэмээн хардах явдал бий. УИХ-аас ч хөөгдөж, Засгийн газраас ч хөөгдөж явсан Ц.Элбэгдорж өдгөө төрийн тэргүүний албаас ч хөөгдөхдөө тулж ирэв. Огцорсон сайд, Ерөнхий сайд манайд олон. УИХ-ын даргаас огцорсон тохиолдол ганц бий. Тэр нь Ц.Нямдорж байв. Харин Ерөнхийлөгчөөс огцорсон тохиолдол Монголд алга. Гэвч Жастин Капла нарын нөхдийг өршөөн сулласныхаа уршгийг Ц.Элбэгдорж одоо үүрэх болж байна. Хуулийн бодлогын зөвлөх нь залуудаж, гоомойдсон уу Капла нарыг давж заалдаагүй байхад л Ерөнхийлөгчөөс өршөөсөн нь том хэрэг мандуулах янз буй болов. Ард түмэн эгдүүцэн бухимдаж байгаа болохоор УИХ сонгогчдоо дагаж таарна. Тэгвэл манай огцорч ханадаггүй эрхэм Ерөнхийлөгчийг бас л унагах нь. Хаширдаггүй, халширдаггүй хүн гэж түүнийг л хэлнэ дээ.
Эх сурвалж www.wikimon.mn

- See more at: http://www.wikimon.mn/content/60539.shtml#sthash.OaSv5wha.dpuf