“Рио Тинто”-г арбитрын шүүхэд өгнө гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 18 секунд
“Рио Тинто”-г арбитрын шүүхэд өгнө гэв

“Рио Тинто”-г арбитрын шүүхэд өгнө гэв

Оюу толгойн далд уурхайн төслийн санхүүжилт саатсан хэвээр байна. Засгийн газартай анх  байгуулсан гэрээний нөхцлүүдэд ашиггүй заалт олон байсан юм. Эдгээрийг хэрхэн засч сайжруулж буй талаар ил тод мэдээлэгдэхгүй байгаа.  Иймээс “Рио Тинто” группын Ерөнхийлөгч Сэм Уолшид хандаж шаардлага хүргүүлэх болсноо С.Ганбаатар өчигдөр мэдэгдсэн юм. Манай улсын татварт төлөх 50 тэрбум төгрөгөөсөө “Рио Тинто”  зайлсийж байна. Цаашид  үүнийгээ төлөхгүй байх магадлалтай аж. Түүнээс гадна “Рио Тинто” нь сүүлийн хоёр жил гаруй манайд төлөх роялтиг хуулийн дагуу төлөөгүй ажээ. Роялти, үүнийг тооцох татварын аргачлалыг манай улсын хууль тогтоомжуудад тодорхой зааж өгсөн атал “Рио Тинто” ийнхүү луу унжих болсны учрыг С.Ганбаатар гишүүн  Сэм Уолшоос асууж, тодорхой тайлбараа 48 цагийн дотор өгөхийг шаардлаа. Хэрвээ урьдынх шигээ гөжүүдлээд, үл тоосон байдалтай байгаад байвал Олон улсын арбитрын шүүхэд гомдол гаргана гэдгээ тэр  мэдэгдсэн байна.

 

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Энэ сарын 23-25-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахгүй
Энэ сарын 23-25-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.