“Төрийн банк” компанийн хувьцааны ханш 15 хувиар унажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 11 секунд
“Төрийн банк” компанийн хувьцааны ханш 15 хувиар унажээ

“Төрийн банк” компанийн хувьцааны ханш 15 хувиар унажээ

Монголын хөрөнгийн биржээр өнөөдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 127.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 471.8 мянган хувьцаа арилжаалжээ.

Үүнээс 17 компанийн хувьцааны ханш өсөж, 15 компанийн хувьцааны ханш буурсан байна. Харин гурван компанийн ханш тогтвортой байжээ.

Хамгийн өндөр хувьцааны ханшийн өсөлттэй гурван компаниар

  • “Ремикон” ХК 14.24 хувь
  • “Монгол шуудан” ХК 13.76 хувь
  • “Тэнгэрлэг медиа групп” ХК 10.00 хувийн өсөлтийн үзүүлэлттэй байна.

Харин дараах компаниуд болох

  • “Төрийн банк” ХК 15 хувь
  • “Силикат” ХК 13.64 хувь
  • “Айтүүлс” ХК 6.35 хувийн хувьцааны ханшийн уналттай байлаа. Ингэснээр өнөөдрийн арилжааны хамгийн их уналттай хувьцаанууд болсон юм.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын хоёр сангийн 32,618 ширхэг нэгж эрхийг 28.3 сая төгрөгөөр, 9755 хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 975.5 сая төгрөгөөр арилжаалжээ.

ТОП-20 индекс 1.01 хувиар өссөн байна. Зах зээлийн үнэлгээ нь 5.38 их наяд төгрөг боллоо.

Тугчин одтой, хар бич өдөр
Тугчин одтой, хар бич өдөр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.