Өнгөрсөн удаад Дорноговь аймгийн Ерөө сумын 3-р баг Их өлөнт гэх газар тус багийн Бугант тосгоны Хайгуулын Рам гэдэг газар оршин суух Б /эр.43н/ нь гар аргаар ашигт малтмал олборлож байгаад шороонд дарагдаж нас барсан байдаг. Мөн Налайх дүүрэгт зөвшөөрөлгүй уурхайл ажиллаж байсан хоёр иргэн хорвоогийн мөнх бусыг үзсэн харамсалтай хэрэг гарсан юм.
Энэ мэт урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд барилгын ажил хийх, уурхайд ажиллах тохиолдол ихэсдэг. Харин энэ үеэр хөдөлмөрийн аюулгүй байдлаа сахиж ажлаагүйгээс үүдэлтэй осол аваар гарч бэртэж гэмтэх, амиа алдах явдал эрс нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Дуулим