Дээд шүүхээс тагнуулын хурандаа Д.Цогтбаатарын ялыг хэвээр үлдээв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд
Дээд шүүхээс тагнуулын  хурандаа  Д.Цогтбаатарын ялыг хэвээр үлдээв

Дээд шүүхээс тагнуулын хурандаа Д.Цогтбаатарын ялыг хэвээр үлдээв

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Д.Цогтбаатарын хэргийг Дээд шүүхийн хяналтын шатны шүүх авч хэлэлцээд  давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээжээ. Түүнийг улсын нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн хэрэгт буруутгасан байлаа.   Д.Цогтбаатарт эрүүгийн хуулийн 87.1-д зааснаар таван жил, 149.2-т зааснаар мөн таван жил  хорих ял оноосон байв. Тэгвэл бусдыг далайлган сүрдүүлсэн гэмт хэргийг нь 2009 оны Өршөөлийн хуульд хамруулжээ.  Герман улсын иргэн К.М.Леонардыг өөрийн орны банкнаас их хэмжээний мөнгө авч оргон Монголд орж ирэхэд сүрдүүлэн эд хөрөнгийг нь авах гэмт үйлдэл хийсэн нь нэгэнт тогтоогдсон байжээ. Ийнхүү Д.Цогтбаатар  таван жил шоронд хоригдохоор болов. Мөн түүний эдгээр хэрэгт  худал мэдүүлэг өгсөн Н.Наранбаатарт тэнсэн харгалзах ял оноосон байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Жирэмслэлтээс хамгаалах шилдэг аргууд
Жирэмслэлтээс хамгаалах шилдэг аргууд
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.