Ж.Энхбаяр: Нэг яаманд хоёр дэд сайд байх шаардлагагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд
Ж.Энхбаяр: Нэг яаманд хоёр дэд сайд байх шаардлагагүй

Ж.Энхбаяр: Нэг яаманд хоёр дэд сайд байх шаардлагагүй

 МАН-ынхан дэд сайд, зарим яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилсон асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт  шаардлага тавьж эхэлжээ. Ялангуяа УИХ дахь тус намын бүлгийн гишүүдийн ихэнх нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл, мэнд спортын яам  тус бүр хоёр дэд сайдтай болж,  15 яам, 17 дэд сайдтай  байхаар шийдвэрлэсэн Ч.Сайханбилэгийн танхимыг хатуу шүүмжилж байна. Бүтэц бүрэлдэхүүнээ цомхон, чадварлаг байлгах зарчмын тохиролцоогоо зөрчлөө гэж тэд үзжээ. Иймээс илүүдсэн хоёр дэд сайдыг эргүүлэн татахыг Ч.Сайханбилгээс шаардаж байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Арван таван дэд сайд байна. Түүн дээр улс төрийн намууд хуваарилалтаа хийнэ. Квот нь долоо, тав, хоёр, нэг гэж тохирсон. Гэтэл зөвшилцлөө зөрчиж байгаа нь зохисгүй. Нэг яаманд хоёр дэд сайд байх шаардлагагүй” гэж байна.

Б.Баяр

Улаанбаатарт өдөртөө 27-29 хэм дулаан байна
Улаанбаатарт өдөртөө 27-29 хэм дулаан байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.