С.Оюунгэрэл Нью-Йоркийн 10 өдрийн гүйлтэд III байр эзлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
С.Оюунгэрэл Нью-Йоркийн 10 өдрийн гүйлтэд III байр эзлэв

С.Оюунгэрэл Нью-Йоркийн 10 өдрийн гүйлтэд III байр эзлэв

Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 болон 10 өдрийн “Self-transcendence USA open” тэмцээн АНУ-ын Нью-Иорк хотноо дөрөвдүгээр сарын 19-30-ны өдрүүдэд болж манай тамирчдаас III, IV байрт шалгарлаа.
 
Тус тэмцээнд дэлхийн 25 орны 75 гүйгчид оролцжээ. Монгол Улсаас уулын болон марафон гүйлтийн мастер Б.Буджаргал, БГД-ийн тамирчин эмч, СДМ С.Оюунгэрэл нар 10 өдөрт, ЧД-ийн ахмад тамирчин Ж.Одгийв, Орхон аймгийн тамирчин Т. Түвшинжаргал нар тус тус зургаан өдрийн гүйлтэд амжилттай оролцов. Тэмцээний 50-иас доош насны эмэгтэй ангилалд С.Оюунгэрэл III, эрэгтэй ангилалд Б.Буджаргал IV байрыг тус тус эзэлсэн бөгөөд улсынхаа рекордыг шинэчлэн тогтоожээ.
 
Энэхүү гүйлтийн тэмцээнийг нэрт тамирчин Шри Чинмой 1995 онд анх санаачилсан бөгөөд өдгөө 10 өдрийн гүйлт нь 21 дэх жилдээ, 6 өдрийн гүйлт нь 19 дэх жилдээ Нью-Йорк хотноо "Флашинг Медов" цэцэрлэгт хүрээлэнд Дэлхийн болон АНУ-ын гүйлтийн холбооны албан ёсны зам дээр 1 миль буюу 1,6 км-ийн тойргоор явуулж байна.
 
Д.Өлзий
Өнөөдөр: UB Dance фестиваль  болно
Өнөөдөр: UB Dance фестиваль болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.