Агаарын бохирдлыг бууруулахад сайжруулсан түлш үр дүнгээ өгч байгаа гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
Агаарын бохирдлыг бууруулахад сайжруулсан түлш үр дүнгээ өгч байгаа гэв

Агаарын бохирдлыг бууруулахад сайжруулсан түлш үр дүнгээ өгч байгаа гэв

“Тавантолгой түлш” ХХК, НАОБТГ-тай хамтран “Сайжруулсан шахмал түлшийг сайжруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нүүрсний чиглэлийн эрдэмтэн судлаачид оролцож агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан юм.

ЦУОШГ-ын Агаарын чанарын хэлтсийн дарга Ж.Батбаяр Нийслэлийн агаарын чанарын өнөөгийн байдал сайжруулсан шахмал түл шний үр нөлөө сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Тэрээр, “Сайжруулсан шахмал түлш нь агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөөгөө өгсөн. Шаталтаас үүсэх тоосонцорууд буурсан. Хүхрийн агууламжийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга замууд тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч байгааг итгэлийн үеэр онцолж байлаа.

Хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн судлаачид сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг илүү чанартай, сайн нүүрсээр хийх ёстойг онцолж байв. Түлшний чанарыг сайжруулах бас нэгэн арга зам нь хагас коксын түлшийг тодорхой хэмжээнд орц найралгад холих нь үр дүнтэй арга хэмжээ гэдгийг хэлж байлаа.

Тэрчлэн сайн түлш хэрэглэхээс гадна сайн зуухыг нийт иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэх нь хамгийн зөв шийдвэр гэдгийг эрдэмтэд дуу нэгтэйгээр дэмжиж байв.

Ж.Ганбаатар: Ангарскийн үйлдвэрээс 18,000 тонн АИ92 бензин ачигдсан
Ж.Ганбаатар: Ангарскийн үйлдвэрээс 18,000 тонн АИ92 бензин ачигдсан
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.