У.Хүрэлсүхийн Засгийн газрын түүхэн гавьяа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 18 секунд
У.Хүрэлсүхийн Засгийн газрын түүхэн гавьяа

У.Хүрэлсүхийн Засгийн газрын түүхэн гавьяа

Өнгөрсөн гурван жилд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Монгол Улсын төлөө гэсэн жинхэнэ эх оронч зориг эрмэлзлээр урьд өмнө ямар ч Засгийн газар зориглон хийж чадаагүй алс ирээдүйг харсан томоохон ажлуудыг амжуулан хийсэн нь Монгол Улсын түүхэнд алтан үсгээр бичигдэх гавьяат үйлс боллоо. Энэ гавьяат үйлсийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шууд удирдан зохион байгуулсныг Монголын ард түмэн хэзээ ч мартах ёсгүй. Эрдэнэт, Салхит, Асгат, Багануур зэрэг алт, мөнгө, зэс, нүүрсний Монголын ард түмнийг хэдэн зуун жил тэжээх асар их баялаг нөөцтэй стратегийн чанартай, том ордуудыг дээрэм, хуйвалдааны замаар хувьчилж авсныг эргүүлэн авч төрийн,(бүх ард түмний) өмч болгосноор байгалийн баялгийн ашиг шимийг нийтээрээ хүртэх боломжтой боллоо. Зөвхөн “Эрдэнэтийн үйлдвэр" улсын төсвийн 25-30 хувийг бүрдүүлж олон арван жил Монголын ард түмнийг тэжээж "саалийн үнээ” нэртэй болсон юм. Дээрх ордуудын ашиг орлого улсын төсөвт төвлөрөх бололцоотой болж Салхитын ордын ашгаар 220.0 мянган ахмад настны 760.0 сая төгрөгийн банкны зээлийн өрийг төлж барагдууллаа. Энэ мэтээр ард түмэн олон жил байгалийн баялгийн эзэн болж түүний үр ашгийг хүртэнэ. Ард түмний өмчийг хулгайлсан ордуудын хуучин эзэд Засгийн газрын үйл ажиллагааг сайшаахгүй нь мэдээж.

2012-2016 онд АН засгийн эрхийг барьж байсан үед ямарч судалгаа тооцоогүй, Монгол Улсыг барьцаалан авсан Чингис, Мазаалай, Гэрэгэ нэртэй өндөр хүүтэй олон тэрбум ам долларын үнэтэй юунд зарцуулсан нь тодорхой бус, гарын салаагаар элсэнд хийсэн ус шиг алга болсон бондын төлбөр У.Хүрэлсүхийн Засгийн газарт асар их өрийн дарамт үзүүлэн бэрхшээл учруулсан боловч 8.2 их наяд төгрөгийн өрийг хугацаанд нь төлж барагдуулжээ.

Энэ нь улсын төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө бөгөөд улсыг ийм их өрөнд оруулсан этгээд одоо ч амьд сэрүүн, ямар ч хариуцлага хүлээгээгүй, санаа зовсон шинжгүй юу ч болоогүй юм шиг хэнэггүй явж байгаа нь харамсалтай. Хэрэв энэ их өр байгаагүй бол бүтээн байгуулалтын асар их ажил хийгдэх байлаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар төсвийн сахилга батыг чангатган их өр төлж барагдуулахын зэрэгцээгээр амлалтаа амжилттай биелүүлж, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцсэн ирээдүйтэй, Монгол Улсын хувьд цоо шинэ Газрын тос боловсруулах үйлдвэр, гангийн үйлдвэрийн ажлыг эхлүүлж, олон улсын нисэх буудал байгуулан, төмөр замыг монголчууд хийж, бүх аймгийн төв нийслэл Улаанбаатар хоттой засмал замаар холбогдож, олон арван гүүр, Налайхын орчин үеийн засмал зам ашиглалтад орж, Дулааны болон усан цахилгаан станц баригдан, 60 жил болж хуучирсан Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн ажлыг өрнүүлж, хотын утааг 50 хувь бууруулан, баялгийн санд жилд нэг наяд төгрөг хуримтлуулан, 234 сурууль, 180 цэцэрлэгийн барилга баригдан, цалин тэтгэвэр үе шаттайгаар нэмэгдэж, короновирусийн цар тахал дотоодоос гараагүй цөөхөн орны тоонд орж ДЭМБ-ын сайшаалыг хүлээсэн, Эдийн засгийн өсөлтийг 7.1 хувьд хүргэн, валютын нөөцөнд 4.3 тэрбум ам.доллар хуримтлуулсан зэрэг амжилтад хүрсэн нь засгийн газрын алсын хараатай, ухаалаг үйл ажиллагааны үр дүн мөн.

 

 

 

МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт эдгээр амжилтыг улам бататгахаас гадна улс орныг цэцэглүүлэн хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэгдсэн судалгаа тооцоотой, шинжлэх ухааны үндэстэй цоо шинэ олон чухал арга хэмжээг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр тусгасан нь иргэдийн ирээдүйд итгэх итгэлийг нэмэгдүүлэн олон түмний сайшаал талархлыг хүлээж байна.

Энэ бүхэн Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Монгол Улсын төлөө байгуулсан түүхэн гавьяа мөн. Иймд 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжин сонгож У.Хүрэлсүхийн Засгийн газарт эхэлсэн ажлаа үргэлжлүүлэн дуусгах бололцоо олгохыг Монгол Улсын нийт сонгогчдод уриалж байна. Үүнийг улс орны өнөөгийн нөхцөл шаардаж байна.

 

Мухайсын ЗЕЙНЕЛХАН

/Баян-Өлгий, Өлгий сум 8-р баг/

“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгээс зөвлөмж гарган, УИХ, Засгийн газарт хүргүүлнэ
“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгээс зөвлөмж гарган, УИХ, Засгийн газарт хүргүүлнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.