Дуучин С.Бичүү удтал нууцалсан эхнэр, охидоо албан ёсоор “танилцуулав”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
Дуучин С.Бичүү удтал нууцалсан эхнэр, охидоо албан ёсоор “танилцуулав”

Дуучин С.Бичүү удтал нууцалсан эхнэр, охидоо албан ёсоор “танилцуулав”

 

Илүү дутуу маяггүй, нэлээд хээгүй зантай гэгддэг дуучин С.Бичүү хайр дурлалаа мөнхөлж чамин шивээс биедээ хийлгэсэн тухайгаа нэг хэсэг нууцлах гээд ч чадаагүй. Баруун гарынхаа шуун дээр шивүүлсэн өвөрмөц маягийн урт бичиглэл нь дуучин залуугийн хайрыг татаж, амьдрал зохиоход хүрсэн тэрхүү азтай бүсгүйн нэр гэдгийг С.Бичүү ам алдсан удаатай.

Дурлалын амтанд мансуурч явахдаа эхнэрийнхээ нэрийг гартаа “мөнхөлсөн” түүний уг шивээсийг сайтар ажиглавал үнэхээр “Сараа” гэж бичсэн болох нь төвөггүй мэдэгдэнэ. Оюутан ахуйдаа амьдрал зохиож, аав болсон хэдий ч урлагийн тайзнаа гарч олонд танигдсаныхаа дараа энэ бүхнээ ихэд нууцалсан дуучин С.Бичүү харамсалтай нь охидын овоо хараанд тэгтлээ өртөөгүй шүү.

Урлагт хөл тавьснаас хойш арав гаруй жилийн дараа анхны бие даасан тоглолтоо хийсэн тэрбээр одоо хоёр хөөрхөн охины аав болоод байгаа. Тиймдээ ч гэр бүлийнхээ аз жаргалыг сонсогч фэнүүдтэйгээ хуваалцахыг хүсч, удтал нууцалсан эхнэр охидоо албан ёсоор “танилцуулсан” нь энэ.

 

 

 

 

Б.Содон

Эх сурвалж: PHOTONEWS.MN

 
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарна
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.